Шатахуун түгээх станц дээрэмдсэн этгээдүүдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 24

Улаанбаатар хотын харъяат Ө, М, С нар бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 10-ны орой 22 цаг 50 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан  багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ХХК-ын Орхон аймаг дахь ШТС-ийн байранд түгээгч Д, Д  нарыг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь мөнгө эд зүйлийг нь авах зорилгоор халджээ. Тэд дээрэм хийх үедээ нүүр хэсгээ халхалсан байсан бөгөөд түгээгч нарын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас хяналт тавьж улмаар  2015 оны 03 сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.21) 2015 оны 03 сарын 24

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК _номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top