Оргилуун дарсны шилээр байшин барьжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 24

Челябинскийн иргэн  ойролцоогоор 13 мянган оргилуун дарсны шилээр байшин барьсан байна. Мод, тоосго зэрэг өөр материалууд орсон ч байшингийн их бие тэр чигээрээ дан шилээр баригдсан ажээ. 52 настай Хамидулла Ильчибаев нь Челябинск хотын тосгоны дарга хийдэг бөгөөд түүнийг ийм байшин барих санааг анх түүний хүү өгсөн бөгөөд тэрээр энэ санааг нь огт ойшоогоогүй аж. Удалгүй хүү нь 18 насандаа нас баржээ. Ингээд тэрээр хүүгийнхээ санааг хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудан байшинг барихын тулд 4 жилийг зарцуулсан гэх ба тосгоны нийт иргэд түүнд тусалж 5000 гаруй шил цуглууж өгсөн байна. Үлдсэн 7000 гаруй шилийг өөрөө худалдаж авчээ. Түүний энэ өвөрмөц байшинг үзэхийн тулд жуулчид олон тоогоор ирдэг байна. Харин Хамидулла Ильчибаев  “Би тийм ч сүртэй хүн сонирхохоор зүйл барьсан гэж бодохгүй байна. Тэдэнд сонирхолтой байж болох л юм харин би зүгээр л гэртээ тайван суугаад зурагт үзмээр байна.” гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.21) 2015 оны 03 сарын 24

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ Номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК _номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top