Washingtonpost: АНУ-д хоёр монгол эмэгтэйг хүчирхийлсэн хэргийн сэжигтнүүдийн нэг нь монгол

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 24

АНУ-д хоёр эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарсан тухай Монголын талаас ямар нэгэн мэдээлэл хийхгүй байгаа ч АНУ-ын хэвлэлүүд бичээд эхэлжээ. Тухайлбал өнөөдөр washingtonpost.com сайт хохирогчдын мэдүүлгийг үндэслэн болсон хэрэг явдлын талаар бичсэн байна.

   Өнгөрсөн гуравдугаар сарын наймны өдөр хоёр монгол эмэгтэй Арлингтон дахь Ballston Common Mall-д очсон байна. Тэд 20 болон 31 настай бөгөөд хоёр сарын өмнө сургуульд сурахаар ирсэн аж. Тэд ажил хайж яваад гэр цэвэрлэх үйлчилгээ эрхэлдэг нэгэн монгол эмэгтэйтэй тааралдаж Burke дэх нэгэн айл руу явжээ. Тэнд утасны дэлгүүр ажиллуулдаг гэх нэгэн америк залуу байсан бөгөөд монгол эмэгтэй дагуулж ирсэн тул аюулгүй гэж бодсон аж. Тухайн өдөр эмэгтэйчүүдийн баярын өдөр байсан тул тэд дарс уухаас татгалзаагүй байна. Хэдэн хундага дарс уусны дараа тэд ухаан алдан, муужирч унажээ.

Тэдний нэгийг сэрэхэд гэрийн эзэн эрэгтэй түүнд хүч хэрэглэж байсан бөгөөд эмэгтэй түүнд бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрөөгүй гэдгээ мэдүүлсэн байна. Тиймээс гэмт этгээдтэй тэмцэлдэх үедээ маш олон газар битүү гэмтэж, энд тэндгүй шархтай болсон аж. Харин нөгөө эмэгтэйг нэг сэрэхэд өнөөх эрэгтэй тэднийг гэрт нь хүргэхээр машиндаа суулган авч явж байсан бөгөөд өглөө гэртээ ирснийхээ дараа сэргэсэн гэж мэдүүлсэн байна. Тэр ухаан алдсан байсан  учраас юу ч санахгүй байсан тул усанд орохдоо бие нь урагдаж, шархалсан байхыг хараад эмнэлэгт үзүүлсэн аж. Ингэснээр хоёр монгол эмэгтэй хүчирхийлэлд өртсөнөө мэдэж, АНУ дахь Элчин сайдын яам болон цагдаагийн газар хандсан юм байна.

Хохирогчдын хэлснээр өмнө нь нэгэн найз нь залуухан монгол охидыг урхиддаг хос байдаг. Эрэгтэй нь  Ballston Common Mall-ын утасны дэлгүүрт ажилладаг тухай сануулж байжээ. Тэгэхээр энэ удаагийн хэрэг гэмт этгээдүүдийн анхны хэрэг биш бололтой.

Мөрдөгчид хохирогчдын зааснаар Burke дэх байшинд очиж нэгжлэг хийсэн нь монгол эмэгтэйчүүдийн мэдүүлэгтэй тохирч байжээ. Байшинд ороход хивс нь цус, бөөлжис болсон байсан аж. Цагдаа нар охидыг хуурч тэнд аваачсан монгол эмэгтэйгээс ДНК-гийн шинжилгээ авсан байна. Одоогоор хэргийн мөрдөлт дуусаагүй байгаа тул сэжигтэн америк эрэгтэй, монгол эмэгтэй хоёрын нэрийг олон нийтэд зарлахгүй байгаа аж.

Хэрэг явдал болсон мужийн цагдаагийн газар үүнтэй төстэй хэргийн талаар мэдэж байгаа хүмүүсийг холбогдохыг хүсчээ. Учир нь сэжигтэнүүд энэ хэргийг давтан үйлдсэн байж болзошгүй сэжүүр байгаа гэж washingtonpost.com-д бичжээ.

Т.Гэрэл

Эх сурвалж: http://www.washingtonpost.com/local/crime/women-said-they-were-attacked-raped-after-being-lured-to-burke-home/2015/03/23/79f403bc-d16f-11e4-8fce-3941fc548f1c_story.html

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баяр(202.126.89.149) 2015 оны 03 сарын 25

Энэ муусайн монгол хүүхнүүдээс муу юм болгон гарна шүү

0  |  0
Gerelkhvv.(24.133.150.24) 2015 оны 03 сарын 25

Ene hulhidsan emegtei ni Nyamdorj owogtoi DALAIBAYR gedeg nowshiin awgai mun gedegt 100%itgeltei bn!!! Uchir ni Dalaibayr geh awgai mongold bgaa huuchin nuhuruusuu 20mynga garui $zalidaj bas boloogvi Amerikt 1haltar gadaad zaluutai niilj olon hvmvvsees uchnuun myngan $ zalilsan umhii buzartsan awgai!! Yg WASHINGTON DC.d amidardag odoo eren surwaljlagdaj bgaa awgaidaaa!! Burhan shiitgene ee umhii buzariin hatsan har borts shg umhii awgaig.

0  |  0
bts(69.143.26.129) 2015 оны 03 сарын 24

Ter 2 iin buruu gej yu baihav dee adilhan emegtei ajil bna geheer l yavsan biz huurhiis ajil oldohgui hetsuu bgaa bolood l yamar saindaa ail tseverleh ajil hiihev dee hunii nutag huniih l bdag hoino hetsuu sh dee uchir medehgui humuus bitgii negniigee muu helj bai chi ene amidarlaar amidarsan bish dee

0  |  0
saza(133.5.67.166) 2015 оны 03 сарын 24

ter huchinduulsen 2 ch gesen!!! uhsenee hiij tanihgui aild ochij arhi gudardag huurnuud ve

0  |  0
zzz(133.5.67.166) 2015 оны 03 сарын 24

mongol huurnuud mongoliin neriig dandaa muu yumand gargah yumaa!!!! solongost mongolchuudiig bugd hulgaichid gej uzdeg bol odoo amerikt mongolchuudiig bugd huchirhiileld zuuchlagchid geh ni bnasht!!!! gadaadad bgaa humuus eh orniihoo neriig gutaahaa bolimoor yum!!! 1 hun muu zuil hiihed ter undestniig buhleer ni l teg harna sht

0  |  0
Top