2030 онд усны хомсдол 40 хувьд хүрнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 24

Улс орнууд усыг зөв зохистой ашиглахгүй бол ердөө 15 жилийн дараа гэхэд дэлхий даяар усны нөөц 40 хуввиар хомсдож магадгүй гэдгийг НҮБ-ын өнгөрсөн долоо хоногт гаргасан тайланд анхааруулжээ. Гүний усны нөөцийн хэмжээ хэдийн багассан бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хур тунадас дэлхийн бүс нутгуудад харилцан адилгүй хэмжээтэй унах төлөвэтэй байна. Мөн 2050 он гэхэд дэлхийн хүн ам есөн тэрбумд хүрэх төлөвтэй байгаа учраас фермийн аж ахуй, аж үйлдвэр болон ахуйн хэрэглээнд гүний усыг илүү их хэрэглэнэ гэсэн дүн гарчээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top