СӨХ-дод нэгдсэн шалгалт хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 24

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зүгээс иргэдийн эрх ашгийг хохироогоод байгаа СӨХ-дод нэгдсэн шалгалт хийхээр болжээ. ШӨХТГ-т нэг жилд ирж буй өргөдөл гомдлын 80-90 хувь нь хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон гомдлууд байна. Үүнээс 2014 онд 2869 өргөдөл гомдол хүлээн авсны 60 хувь нь байрны метр квадрат дутуу, 25 хувь нь СӨХ-дын үйл ажиллагаатай холбоотой гомдол байгаа аж. Тухайлбал, СӨХ-той холбоотой лифтний асуудлаа шийддэггүй, оршин суугчдын амар амгалан байдлыг хангадаггүй, цэвэр бохир ус, байр ашиглалт муу байна, иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй мөртлөө байрны мөнгөн дээр илүү мөнгө авдаг гэх гомдлууд байнга ирж тухай бүр асуудлыг шийддэг байна. Гэвч эрх ашиг нь зөрчигдсөн иргэдийн ШӨХТГ-т хандах тоо нэмэгдэж байгаагаас тус газраас СӨХ-дын үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийхээр ажлын хэсэг ажилдаа оржээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.197) 2015 оны 03 сарын 24

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номЫГ ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top