Юта муж цаазаар авах ялыг буудаж гүйцэтгэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 24

Юта муж цаазаар авах ялыг буудаж гүйцэтгэх заалтыг зөвшөөрсөн хамгийн анхны АНУ-ын муж боллоо. Тус мужийн захирагч Гэй Херберт даваа гарагт хороор тарьж гүйцэтгэдэг байсан цаазын ялыг буудан хороох гүйцэтгэлээр солих хуулийн тогтоолд гарын үсэг зурсан байна.Хэдийгээр хүний амь насыг хөнөөж байгаа аймшигтай хэрэг ч энэ ялын шийдвэрийг гүйцэтгэхээс өөр арга байхгүй гэж Юта мужийн захирагч мэдэгдсэн юм. Түүнчлэн АНУ даяар эмнэлгийн хортой тариа дутмаг байгаа учраас хуулийн заалтыг өөрчилсөн хэмээн тайлбарлажээ. Европын орнуудад эрүүдэн шүүхийн эсрэг хууль гаргаснаар АНУ-д Европоос импортлож  байсан наркози болон бусад эмийн бэлдмэлийн нийлүүлэлт зогсчээ. АНУ-д энэ төрлийн эмийн бэлдмэл үйлдвэрлэдэг ганцхан үйлдвэр байсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч 2011 оны намар хаалгаа барьсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.197) 2015 оны 03 сарын 24

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номЫГ ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top