Л.Гансүхэд холбогдох хэрэг прокурорт шилжлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 24

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Л.Гансүх нарын өмгөөлөгчид үйлчлүүлэгчдээ батлан даалтад гаргах хүсэлт удаа дараа тавьснаар өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлээр тэднийг батлан даалтад гаргасан байдаг. Энэ сарын 20-ны өдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Л.Гансүх нарт холбогдох Эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3, 166 дугаар зүйлийн 166.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Эрүүгийн хуулийн 150.3-д “Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 166.2-т “Энэ гэмт хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 263.2-т “Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.197) 2015 оны 03 сарын 24

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номЫГ ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top