Ноолуурын ханш 60 мянган төгрөг байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 24

Өнөөдрийн байдлаар “Эмээлт” зах дээр нэг кг ноолуурыг 60 мянган төгрөгөөр худалдан авч байна. Өнгөрсөн жил кг ноолуурын үнэ 80 мянган төгрөг байсан юм. Үнэ буурсан шалтгааныг ченжүүд ноолуурын татвар өссөнтэй холбон тайлбарлаж байгаа аж. Тодруулбал, энэ жил нэг кг ноолууранд ногдуулах татварыг тодорхой хэмжээгээр нэмжээ. Үүнтэй холбоотойгоор ноолуурын үнийг хиймлээр өсгөж, худалдан авалт хийдэг хятадуудын худалдан авалт эрс багассан байна. Татвараас болж ноолуурын үнэ өссөнд малчид дургүй байгаа юм. Малчдын хувьд бэлэн мөнгө байдаггүйгээс ноос, ноолуурын үнэ өсөхийг хүлээж байдаг нь худлаа биш юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uugii(66.181.183.219) 2017 оны 04 сарын 06

Sn bnuu ene 4 sariin 6 ni medee monuu hariu bayarlalaa.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.197) 2015 оны 03 сарын 24

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номЫГ ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top