Т.Билгүүний аминд хүрсэн жолооч ялаас чөлөөлөгдөх магадлалтай

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 25

Талийгаач Т.Билгүүний сууж явсан машиныг мөргөсөн өвөрмонгол жолооч 15 жилийн ял авах төлөвлөгөөтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм. Тэгвэл хэргийн шалгалтын ажиллагаа, мөрдөн байцаалтын талаар Эрээн хот дахь Монголын консулын газрын эх сурвалж мэдээлснээр “Уг ослын нөхөн төлбөрийг барагдуулаад явж байна.  Хөх хотын “Одон” телевиз урьсан болохоор тэдний зүгээс төлбөрийг барагдуулах ажил дээр анхаарч байгаа. Хятадын зам тээврийн ослын хуулийн заалт их сонин. Төлбөрөө хэрхэн барагдуулсанаас хамаарч ялын хэмжээ өөрчлөгддөг. Төлбөрөө бүрэн барагдуулаад дуусвал уг этгээд  хэдхэн сар хоригдоод ч гарах боломжтой” гэжээ. Тэгэхээр талийгаач Т.Билгүүний аминд хүрсэн жолооч төлбөрөө бүрэн барагдуулж чадвал ялаас мултрах боломжтой хуулийн заалт Хятадад үйлчилдэг байна. Хятадын зүгээс зам тээврийн ослыг санаатайд тооцдоггүй учир хүлээлгэх хариуцлага хөнгөн байдгийг эх сурвалж онцоллоо. Хятад улсад өнгөрсөн 2012 онд зөвхөн зам тээврийн ослын улмаас 60 мянган хүн амь насаа алдсан гэх тоо баримт байгаа бол 2011 онд зам тээврийн осол хоёр сая гаруй гарч, 62000 хүн амь насаа алдсан гэх мэдээлэл байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А(124.158.95.132) 2015 оны 03 сарын 26

БОДОЛЦОХ Л АСУУДАЛ ЮМ ДАА САНААТАЙ БИШ БОЛ ТЭР МУУГ ЗААВАЛ ЯЛЛАХ НЬ БАС ЯМАРАВ ДЭ ЦААНА НЬ ХЭДЭН Ч ХҮНИЙ АМЬДРАЛ БАЙГАА ЮМ БИЛЭЭ

0  |  0
medlegt dusal nemer(76.100.18.218) 2015 оны 03 сарын 25

Neg talaas bodoj uzehed yahav boloh l yum zaaval hunii muu uzehdee bish sanamsargui tohioldold garsan osliin ued hen hen ni amidralaa zalguulaad aj turj bui tohioldold nuhun tulburuu sain avsan tohioldold!! Nuguu talaas sanaatai gemt hergiin shinj chanartai ued bol GEMT HEREGTEN yalgui uldseneer dahin dahin iimerhuu uildeld garsanaar yostoi osoltoi yum bna shuu!!!

0  |  0
alimaa(112.72.13.136) 2015 оны 03 сарын 25

Aminii hohi bolchih yum bna l daa ,hairan huu

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.181) 2015 оны 03 сарын 25

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top