Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 25

08.30 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн “Гамшигаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” 2015 оны А/30 дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулагдана.

09.00 цагт Улаанбаатар дээд сургуулийн хурлын зааланд ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх сургалтанд хамрагдан “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д ажиллах залууст сертификат гардуулах арга хэмжээ болно. 

10.00 цагт Төрийн ордоны Иргэний танхимд “АСЕМ –Монголд” арга хэмжээний талаар хэвлэлийн бага хуралтай. 

10.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд "Төрөө урлахуй" сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт намуудын дарга нар, УИХ-ын гишүүд оролцоно

11.00 цагт Эдийн засгийн сэтгүүлчдийн анхан шатны сургалт Монголбанкны хурлын танхимд болно. 

11.00 цагт ШӨХТГ-ын хурлын зааланд Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон дугуй түгжих үйл ажиллагаа, Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаа хууль журмын дагуу байгаа эсэх шалгалтуудын дүнгийн талаар хэвлэлийн бага хуралтай. 

11.00 цагт Дэнжийн 1000-ын " Нарантуул-2 " худалдааны төвд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон түүгээр үйлчлүүлж буй иргэдэд шинээр гарсан хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдээлэл өгч, хяналт шалгалтанд ашиглагдаж буй багаж тоног төхөөрөмжийг танилцуулах болно. 

12.00 цагт ДБЭТ-т дэлхийн театрын өдөрт зориулсан “Балщтын үдэш” тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

15.30 цагт Аж үйлдвэрийн яамны 3-р давхрын хурлын танхимд Евразийн эдийн засгийн комиссын гишүүн Т.Д.Валовая энэ сарын 25-28-ы өдрүүдэд анх удаа монгол улсад ажлын айлчлал хийх гэж буйтай холбогдуулан Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хүлээн авч уулзана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top