Эрхэм зиндаа: Бизнесийн уран барилгач

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 25

Монголыг Монгол шиг байлгахын төлөө хичээж зүтгэж, хийж бүтээж яваа хүмүүс бол манай бизнес эрхлэгчид. Улс төрчдийн гэхээсээ илүүтэй  энэ  хүмүүсийн хийж хэрэгжүүлсэн бүхэн нь Монголын нүүр царай болж, ирсэн очсон зочдын нүүр тахалж, нүдийг сэргээж байна. Саяхан Монголд ирээд буцсан Японы  сэтгүүлч “Танай хотыг хараад  Монгол улс эрчимтэй хөгжиж байгаа юм байна гэж анзаарлаа” хэмээн ярьжээ.  Аливаа юмны харагдах тусгал ингэж буусан хэрэг. 

Улаанбаатарын төв талбайгаас холгүй Сентрал тауэр гээд шил толь болсон сайхан барилга бий. Наран талдаа цэцэрлэгт ногоон талбайтай, монголчуудын сайн мэдэх “Эмнэг сургагч”-ийн хүрэл хөшөө, усан оргилуур бүхий  хотынхны зорьж очиж налайж  суух дуртай,  залуу хосуудын болзож уулздаг газар бий. Энэ бүхнийг бүтээгч нь MCS компани. Жишээ болгон нэрлэж байгаа нь Сентрал тауэр болохоос биш MCS хийж бүтээсэн бүхнийг дурдана гэвэл  цаас цаг хоёр чамгүй хэрэгтэй болох байх. 

MCS гэсэн үг  Ж.Оджаргал гэдэг нэртэй ихэрлэж хэлэгддэг. Учир нь энэ компанийг анх үүсгэн байгуулж, тулгын чулууг нь тавьсан хүн бол Жамбалжамцын Оджаргал хэмээх эрхэм билээ. Тэр бүр хэвлэл сонин дээр бичигдээд байдаггүй, цэнхэр дэлгэцээр улс төр ярьж уухилаад байдаггүй, нэг үгээр хэлбэл алдар хүндийн төлөөх амбицгүй нөхөр. Нэрийг нь андахгүй хэрнээ зүсийг нь хараагүй танилууд байдаг. Тэдгээрийн нэг нь Ж.Оджаргал. Хийж бүтээсэн нь түүний илэрхийлэл болдог болохоор ч тэр үү, чимээ аниргүй, нам гүм талдаа. Тэгсэн хэрнээ нэг мэдэхэд Скай резорт мэтийн төгс  төгөлдөр,  алсыг харсан том  бүтээн байгуулалтын ард нь гарчихсан байдаг. Ажиллах, хийж бүтээх  нь  түүний хувьд хобби бөгөөд  өөрийгөө сорих, хамтрагчдаа хөгжүүлэх сайхан боломж гэж хардаг.  Түүний бодлоор аливаа байгууллага үнэт зүйл, баримтлах зарчмаа зөв тодорхойлсон байх хэрэгтэй, энэ нь амжилтын бас нэг хэсэг,  чиг хандлага тов тодорхой байх гол нөхцөл гэнэ.

MCS компани  “Дэлхийн хөгжлийг Монголд” гэсэн  товчхон бөгөөд тодорхой уриа, эрхэм зорилготой.  Тиймдээ ч тус группийнхэн Coca Cola, Tiger-ийг Монголд үйлдвэрлэж, алдарт “Шангрила”-г  Улаанбаатарт сүндэрлүүлж,  ММС  /Mongolian mining Corporation/  компани нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч,  Монгол бренд “Могул”-ыг эх  орондоо угсарч байна. Тус компанийн байгуулсан Орчлон сургууль  “Бид дэлхийн иргэнийг хүмүүжүүлнэ” гэсэн эрхэм зорилготой. Тэр дэлхийн хөгжлийн эн дайтай барьцаж ажилладаг. Түүний мөрөөдлийн нэг хэсэг нь дэлхийн зах зээлд гарч үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулах.

Үндэсний хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулсан уул уурхайн ММС компани нь Хонгконгийн хөрөнгийн бирж дээрээс 900 сая ам.долларын хөрөнгө босгоход энд байгаа монголчууд хундага тулгаж байсан гэдэг. Үнэхээр үндэсний компани олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарсан анхны бас одоогоор цорын ганц тохиолдол энэ байсан бөгөөд энэ нь олимпийн дэвжээнээс алтан медаль хүртэхтэй утга нэг үйл явдал байсан юм. Энэ бол мэдээж бизнесмэн хүний мөрөөдөл билээ.  Тэрбээр нэгэнтээ “Хүн орчлонд ирэхдээ нүцгэн ирдэг”-ийг дурдсан  нь бий. Хэний ч мэдэх энэ үгээр тэр олон зүйлийг дахин сануулсан мэт.  Нүцгэн ирсэн биеэ эрдэм боловсрол, мэдлэг мэргэжлээр “хувцаслах”-ын чухлыг хэлж, хүн бүрд боломжийн ижил гараа байдаг, бүтээсэн баялаг бүхэн эх орон, хойч үеийн өмч болон үлддэгийг  энэ үгээрээ илэрхийлсэн байх.    

Даргын даллагатай онц сурлагтан

Монголчууд “Сайн хүний удам сүүт гүүний удам” хэмээн хэлэлцдэг. Хүнийг удам угсаагаар нь тодотгохыг чухалчилдаг ард түмэн. Удам угсаа, эцэг эх нь тухайн хүнийг ямар нэг хэмжээгээр илүү илэрхийлж байдаг билээ.

1965 онд хийсэн “Жаргалант гэр бүл” гээд Монголын  баримтат киноны хэсэгт Ж.Оджаргалын аав ээжийн тухай өгүүлсэн байдаг ажээ. Аав ээж хоёр нь хүний их эмч мэргэжилтэй.  Аав нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумынх бол ээж нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул юм байна.  Кинонд өгүүлж буйгаар түүний ээж Бадамжав тэр үед Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчээр ажиллаж байжээ. Тухайн үеийнхээ сор болсон  боловсролтой,  ажил амьдрал нь тэгш, аз жаргалтай гэр бүлийн нэг нь эднийх байжээ. Эдүгээ ээжийнх нь төрсөн нутаг Дэлгэрцогт сумын Хүн эмнэлгийн салбар Бадамжавын нэрэмжит ажгуу.  Оджаргал таван хүүхэдтэй өнөр бүлийн дундах хүүхэд гэнэ. Амьдрал алагтай эрээнтэй. Аав ээж нь бага байхад нь нас барж, эдний таван хүүхэд  эмээ дээрээ өсч торнижээ.  Эмээгийн хуваарилалт ёсоор тэр гурил элдэх, түлээ хагалах үндсэн үүрэгтэй байсан нь хүүхэд насных нь нэгээхэн хэсэг. Эмээгийнхээ дэвтээж өгдөг байсан аруулын амтыг ч мартаагүй,  “ховрын юм гэдэг сайхан амттай” хэмээн хожим нь  дурссан нь бий.  Ийм л эргэл боргил, энхэл донхолтой амьдрал  дунд тэр бага насаа үджээ.  Амралтаараа аав, ах хоёртойгоо Баянхонгорын Баянбулагт  очдог байсан, тэр үеийн “500 айл”-ын /Одоогийн 3,4 дүгээр хороолол/  амьдралын төрх, эмээдээ товч түүж өгдөг байсан,  зураг зурж, “Смоке”-г дууриан  дуулдаг байсан гээд  хөгжилтэй сайхан дурсамжууд олон бий.

Тэрбээр нэгэнтээ өөрийгөө “сэнтэг” хүүхэд байсан хэмээн нэрлэжээ. Дарга гэсэн нэр гуншин дагалдаастай, бүлэг бүлгэмийн дарга байсан гэж байна. Гитардаж, нэртэй хамтлагын дууг дууриаж,  сагсны талбайд сайртатлаа өнжиж байсан ч тэр харин сурлагын “онц” гэсэн үнэлгээгээ гээж байсангүй. Арван жил, дээд сургууль гээд аль алийг нь “онц” дүнтэй төгссөн хичээнгүй махруу  тэр залуу бол Ж.Оджаргал байв.  Тэр үед 10 дугаар анги төгсөгчдийг сурлагаар нь эрэмбэлэж байгаад хуваарь сонгуулдаг шударга тогтолцоотой байсан юм. Хамаг олигтой, гадаадын хуваарийг онцчууд л түүчихнэ. Давуу эрх нь тэдэнд байгаа юм чинь, тэгэхээс ч яахав. Яг ийм жишгээр тэр Киевийн Политехникийн дээд сургуульд цахилгаан схемийн кибернетикийн мэргэжил эзэмшжээ. 1989 онд буюу  нийгэм солигдохын өмнөхөн  сургуулиа  төгсч ирээд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байв.  

Ж.Оджаргал  өөрийгөө хоёр нийгэм дамжин амьдарч байгаа азтай хүн гэж тодотгосон нь буй. Аав ээж, эмээ, энхэрхэн бага нас, оюутан цагийн хамгийн сайхан дурсамж бүхэн нь өмнөх  нийгмийн үетэй холбоотой.  Амьдрал түүнийг ухааруулж, эр бяд суулгаж, зөн совин, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн хөдөлмөрлөж  өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн билээ.  

Цюрихээс олсон бизнес санаа

1991 онд Ж.Оджаргал Эгийн голын усан цахилгаан станцад эрчим хүчний инженерээр ажилд оржээ.  Энэ  станцын ТЭЗҮ-ийг гаргахаар Швейцарын Цюрих хотноо "Электроват" компанид  гурван  сар ажилласан байна.  Тэнд ажиллаж байхдаа  тэрбээр консалтинг сервиз буюу зөвлөх компани байгуулах бизнесийн санаагаа анх олжээ. Харин энэ санааг нь хүмүүс төдийлөн дэмжсэнгүй.  Дэмжээгүй гэхээсээ илүүтэй мэдлэг мэдээлэл, мэргэжил чадвар, аливааг бүх талаас нь харж анализ хийх ийм ажлаас  бэрхшээсэн байж мэдэх юм.  Ер нь зөвлөнө гэдэг бол шийдлийн угтал хэсэг шүү дээ. Тэр хэрээрээ хариуцлага дагалддаг.  Бизнесийн шинэ санаа, шийдэл бүхий залуу гурван найзынхаа  хамт 1993 онд  Урт цагааны умгар өрөөнд ганц ширээ сандалтайгаар  ирээдүйн том өрхийн тулгыг тулж  байсан түүх бий. Тэгээд  компаниа  Mongolian consulting servive  гэсэн үгийн товчилсон үгээр  MCS хэмээн нэрлэсэн байна.  Тэд энэ үедээ Дэлхийн банкныханд тоогдож,  хөдөө аж ахуйн чиглэлийн судалгаа хийхээр анхны 5000 ам.долларын гэрээ байгуулж байсан гэдэг. Дэлхийн банкныхан ирнэ гээд  ямар Урт цагааныхаа умгар өрөөнд тэднийг хүлээж авалтай биш дээ, Статистикийн төв газрын байранд нэг найзынхаа өрөөг түр “түрээсэлж” байснаа одоо ч эргэн дурсдаг. Нэг талаасаа хөгжилтэй хэдий ч өнөөдрийн энэ өндөрлөгт хүрэх зам амар хялбар байгаагүйг энэ мэтээс нь анзаарахад төвөгтэй биш.  

Бизнесмен Ж.Оджаргал  эдүгээ  М-Си-Эс группын захиралуудын зөвлөлийн дарга. Тус групп 7000 орчим ажилтантай, тэдгээрийн 260 гаруй нь ахлах менежрүүд байдаг аж.  

Улсын  төсвийг бүрдүүлэхэд зонхилох үүрэгтэй цөөн хэдэн компани бий. Тэдний нэг нь М-Си-эс. Тус компани татвар төлөлтийн хэмжээгээрээ монголчуудын “Саалийн ганц” хэмээн тодотгодог Эрдэнэт үйлдвэртэй  хойно урдаа ордог.  Зарим нэг нь татвараа  бууруулж тооцдог бол харин эднийхэн аль болох ахиухан татвар төлөх гэж өрсөлддөг. Энэ бол ёс жудаг,  компанийн соёл юм даа.

Эдүгээ тус компани үндсэн таван салбарт үйл ажиллагаа явуулж байна.  Эдгээр нь мэдээлэл харилцаа холбоо /Unitel/, хүнсний үйлдвэрлэл /Спирт бал бурам,  Coca Colа, Тайгер г.м/ ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл /Гоёо/,  уул уурхай, үл хөдлөх хөрөнгө гэсэн үндсэн салбарт 50 гаруй охин компани бүхий бизнесийн том байгууллага юм.

Энэ группийнхний хийж хэрэгжүүлсэн бүхэн нь бизнесийг хэрхэн хийж,  яаж амжилтанд хүрч болдогийн  амьд үлгэр дууриал юм. 

Ж.Оджаргал Монголд хийх ажил үнэхээр их байна гээд  нэг ажлаа дуусгаад дахин нөгөөг эхэлмээр санагддагаа тэр хэлсэн. Өөрөөр хэлбэл тэмүүллээс тэмүүлэл төрдөг аж. Ашиг олохдоо бус ирээдүйд гарах үр дагаварыг нь түрүүлж харж, үр дүнтэй аль болох массыг өргөн хамарсан бизнесийг  чиг хандлагаа  болгодогоо бас  тодотгоно билээ.

“Хүчтэй бай. Хэзээ ч бүү бууж өг”

Бизнесийг хэн амжилттай хийж чаддаг вэ.  Аль эсвэл авьяас уу. Зарчим нь их энгийн байж мэднэ.  Нэгдүгээрт  санаагаа олох, сайн тооцох, уйгагүй хичээл зүтгэл. Энэ бүхний дараа үр нахиа нь цухуйгаад ирнэ.  Харин Ж.Оджаргалын хувьд  “Хүчтэй бай. Хэзээ ч бүү бууж өг” гэж хэлэх дуртай. Энэ бол түүний зарчим. Зорилгодоо үнэнч тууштай байх  сануулга энэ байх.  Нөгөөтэйгүүр аливаа ажлыг барьж авсан байхад заавал үр дүн гарахын нигуур энэ.

Монголын хамгийн завгүй хүний нэг нь үнэхээр энэ эрхэм. Бодож төлөвлөж, зурж тооцож, санаа онооны эрэлд  цаг заваа харамладаггүй.  Тэрбээр бусдын явсан замаар бус өөрөө жим гаргаж явах дуртай.  Тиймээс тэр замнал нь ямагт содон сонин байдал, шийдлээрээ ялгардаг. Энэ дундаас эх орны баялагийг эх оронд нь үлдээх нь түүний тунхаглаагүй зарчим гэлтэй.  Бусдын чадсаныг бид чадна.  М-Си-Эс-ийн Монголдоо нутагшуулсан технологи , Ноу Хау-гаас  ийн ойлгож болно. Энэ хэрээрээ  Монголоос гадагшлах мөнгөний урсгалыг  багасгаж чадсан. Эдүгээ Зайсангаас Улаанбаатарын төв хүрсэн дүүжин  замын тухай М-Си-Эс-ийнхэн  бодож төлөвлөж судалгаа тооцоо хийж байна. Болохгүй юм гэж үгүй гэдэгтэй тэр 100 хувь санал нийлдэг.  

Энэ бизнесмэн өөрийгөө нэгэнтээ романтик хэмээн тодотгосон нь буй. Банзан гитар балбаж, бас эвсэгхэн дуулчихдаг, зураг зурах хоббитой  онц сурлагатан маань эмээгийн хүүхэд байсан болоод ч тэр үү бурханы шашинд хүндэтгэлтэй ханддаг,  буян нуглийг багаасаа ялгаж салгаж өсчээ. Аливаад ноён нуруутай, хэлсэн үгэндээ эзэн болдог, бусдынхаа инээмсэглэл, амжилтаар өөрийгөө урамшуулж чаддаг  нь түүний нэг чанар. Тэр компанийхаа амжилтыг  хэзээ  ч өмчилж байгаагүй хийсэн бүтээсэн бүхнээ хамт олондоо хаяглахдаа үгээ харамладаггүй нэгэн. Компани нэг гэр бүлээс  хэтэрхий хамааралтай байх ёсгүй. Аливаа ажлыг эхлүүлэхдээ ашгийг нь түрүүлж харах бус ач холбогдол нийгмийн өгөөж талыг нь эхэлж харах ёстой хэмээн тодотгосон нь буй.

Ж.Оджаргал  зөн совинд  итгэдэг гэдгээ нуугаагүй.  Ингэх шалтгаан бас бий. 10 жилийн сурагч байхдаа ангийнхаа нөхрийн дурсамжийн дэвтэрт  өндөр байшин зурж  Coca Cola гэж бичиж үлдээсэн дурсгал нь буй. Тэрхэн агшинд жаал хүүд ирээдүйнх нь ажил үйлсийн зөн совин бууж байсан ч юм билүү, яаж мэдлээ.

Оюутан байхдаа тэр бусдын жишгээр жижиг  сажиг наймаа хийж  мотоциклийн поршин, тамхины цаас, тарваган малгай  жинсэн өмдний наймаа хийж  анхныхаа хуримтлалыг бий болгож байсан гэдэг.  1986 онд наймаанаасаа 30 мянган төгрөгтэй болж энэ мөнгөөрөө хуримаа хийж байв. Тэр үеийн 30 мянга гэдэг  цөөхөн хүний тоолж үзсэн мөнгө л дөө.

Түүнийг Монголын хамгийн баян хүн гэж тодотгох нь буй. Харин энэ асуултанд тэрбээр “Би гурван хүүхэд, сайн хань ижилтэй. Бас зан зангаа авалцсан сайхан хамт олон, ах дүү садан олонтой өнөр өтгөн гэр бүлийн нэг. Энэ утгаараа би баян хүн” гэж  хариулжээ.  Энэ хүний үнэлэмж, үзэл бодлын нэг хэсэг нь ийм аж. Эхнэр Батмөнх нь бас Киевийн сургуулийн оюутан бөгөөд тэд сагсан бөмбөгийн  талбай дээр анх танилцсан хосууд.  Ер нь Оджаргалын амьдралын нэг хэсэг нь спорт. Эдүгээ гольф тоглох дуртай болсон. Гольфийн үлдгэр жишиг болохуйц талбайг Монгодоо байгуулсан. Тэр талбай хэн бүхэнд нээлттэй.  Зав чөлөөгөөрөө ажлын ачааллаа мартаж гольф тоглоход хүн наанадаж 9 км явган алхсан байдаг.  Онигоо ярьж, гитараа тоглох нь түүний бас нэг дэврүүн үеийн төрх, алжаал тайлах арга нь.

Манай бизнесмэнүүд улс төр рүү их хошуурамтгай. Үүнийгээ  “Гэрээ засаад төрөө засах гэж байна” хэмээн тайлбарладаг.  Харин төрөө  хэрхэн яаж засаад байгаа нь даанч нэг тодорхойгүй.  Ж.Оджаргалын хувьд улс төр рүү хэзээ ч холбирохгүй гэдгээ  түс тас илэрхийлдэг. Гэхдээ тэр үнэхээр улс  орны төлөө гэсэн зөв сэтгэлтэй хүнийг улс төрд орохыг  дэмждэг. Тэгснэээс  энэ тэр нам, ийм тийм хүн гэж өмчилж хандахгүй  гэдгээ хэлж байсан удаатай.

Сайн явахад садаа мундахгүй гэж үг бий. Түүнийг өөлж гоочлох нэгэн ч бий.  Засгийн газрын хуралдаанаар тогтвортой байдлын гэрээг 70 жилээр хийхээр оруулж ирэх нь гэж байна гэж яригдсан удаатай. Гэтэл  "Ухаа Худаг" өөрөө 20 жилийн нөөцтэй.  Тэгэхээр бидэнд 15-20 жилийн хугацаанд тогтвортой байдлын гэрээ байгуулахад хангалттай гэдгээ илэрхийлж энэ эргэлзээг нэг тийш болгож байв.  Мөн энэ бизнесмэний толгойлдог М-Си-Эс группийн хувьцааны 75 хувийг Хятадын тал эзэмшдэг гэсэн яриа хэсэг  дэгдэв. Гэтэл хэрэг дээрээ  70-75 хувийг нь монголчууд тэр дундаа  Баянхонгор аймгийн уугуул хүмүүс эзэмшдэг болх нь тодорхой болснос хойш энэ яриа намжсан юм. Энэ мэтээр түүнийг тойрсон хар сэр хааяа дэгдээд намждаг.

Том төсөл тендерүүдийг гадныхан авч байхад юу ч хэлдэггүй хэрнээ үндэсний нэг компани авахаар хардаж сэрддэг, барьцдаг, авлига авлаа өглөө гэж харддаг муу зан бидэнд бий.

Монголыг монголчууд л хөгжүүлнэ. Тэр дундаа хөрөнгө санхүүгийн өндөр чадавхитай үндэсний компаниуд  улс орноо нуруун дээрээ авч явж чадна. Энэ утгаараа бид өөрсдийнхөндөө илүү ач холбогдол, акциант өгч сурмаар  санагддаг.  Ийм ачаа үүрч, итгэл тээсэн компаниудын нэг нь М-Си-Эс групп.

Тэмүүлэээс тэмүүлэлд хөтлөгдсөн  энэ эрхэм хүн Ж.Оджаргалын амжилтыг хувь заяаны бэлэг гэхээсээ илүүтэй сэтгэлгээний цар хүрээ, удирдан манлайлах ур чадвар, тууштай чанарынх хариу хишиг хэмээн харагдах ажгуу.   

П.Булган

Сэтгэгдэл ( 58 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(124.158.111.65) 2016 оны 10 сарын 28

ajilsag khun

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 05 сарын 18

Оджаргал шиг ажиллаж байгаа компани хаана байна Монгол улсын үйлдэрүүдийг үнэгүйдүүлж авсан луйварчид чинь өнөөдөр юу хийсэн гэж Батхүү Баттулга гэхэд л ард түмнээ хордуулаад гудамжаар дүүрэн архинд донтогсод байж л байна Улсаа мөлжсөн баячуудаа мундаг гэж хэлэх үү Хол очиж хуцаарай новш гэж

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 05 сарын 18

Би Оджаргалыг хийж бүтээж байгаа хичээл зүтгэлээс нь л таньдаг болсон Таньдаг болсон цагаасаа л маш их дэмждэг болсон Энэ муулаад байгаа хүмүүс зөвхөн атаархаад л байгаа Үнэнхээр агуу сэтгэгч шантаршгүй хөдөлмөрч бусдын итгэлийг дааж чаддаг ноён нуруутай зөв зохион байгуулдаг хамт олныг удирдаж чаддаг мундаг залуу Энэ хүнд итгэхгүй бол өөр хэнд итгэх юм бэ Хүнийг дэмждэг урам хайралдаг байх хэрэгтэй Муулаад байгаа хүмүүстэй хэзээ ч санал хийлэхгүй Алдаж болно түшэж тулж зөвлөж зөвтгөх хэрэгтэйш дээ Оджаргалд амжилт хүсье Чи чадна

0  |  0
MONGOL HUN(122.201.22.20) 2015 оны 04 сарын 04

MONGOLOO GESEN SETGELTEI, HIISEN BUTEESEN NI BAYAN YADUU GEJ YALGAHAARGUI BUH HUND HURTEEMJTEI BAIDAG. HAMGIIN SUULD HUNNU MOLD OCHIJ BAS L BAHARHLAA

0  |  0
Werty(203.169.52.156) 2015 оны 04 сарын 03

Hiisen butesen uyman unheer saihan uym, mongol ulsa bogiin hugatsaand amjirgagiin deeshluulchih araga charaga baidgui uym bolvuu

0  |  0
Zochin(31.33.41.104) 2015 оны 04 сарын 01

Mundag zaluu chuu chamaar baharhaj bn amjilt husie

0  |  0
Irgen(112.72.13.206) 2015 оны 03 сарын 31

Mgl chuudiig shulj gadaadiin companiudad orlogo olj ugdug muuhai setgelgeetei Hun. Ajilchiddaa tiim undur tsalin ugj chaddiimuu. Medkuu tsus manai naiz ajilladag yadruuhanl yavdagshde. Sayhan barilgaas n buun hujaa garch eree bizde

0  |  0
Zochin(112.72.13.206) 2023 оны 04 сарын 05

Tenderees mungu ugaaj bayjsan gej Hun bolgon mednee. Ternees 3 say hurehgui bsn Hun amtai orond yu zaraad Engej bayajdiin. Mgl orniig mcs oron bolgoh gej bgain. Tegeed baahan gadaad hurungu oruulagchid tsaana n bdg. Mgl hunee mgl company is demjdeggui muuhai Hun bn le. Manai nuhur hamtarch ajillaad shatsiishde hudulmuruu muljuuleed

0  |  1
зочин(202.126.89.199) 2020 оны 01 сарын 26

Маш олон монголынхоо гэр бүлийг ажил амьдралтай болгож байгаад нь үнэхээр баярлаж байна.Амжилт хүсье.Улс төрөөр хэрэггүй шүү.

1  |  0
batsukh(202.179.11.18) 2015 оны 03 сарын 28

unexeer aguu yumaa.mongold xoborxon torox xun baina

0  |  0
zochin(202.72.245.252) 2015 оны 03 сарын 27

MMC компани нь монгод бүртгэлгүй гадны оффшор бүсэд бүртгүүлсэн компани болохоор Мөнгөлын талын хөрөнгө оруулагч болж чадахгүй. Энэ компаниа Монголд бүртгүүлчихвэл жинхэнэ монголын үндэсний хөрөнгө оруулагч болнодоо

0  |  0
zochin(202.131.225.2) 2015 оны 03 сарын 27

baharhaj bna, tan shig humuus mash olon boloh boltugai

0  |  0
зочимн(93.174.69.253) 2020 оны 01 сарын 26

Монголд юм хийсэн нь бурууддаг байж таарахгүй. Оджаргалыг дэмжиж байна. Эхлээд хулгайчдаа буруутга, таны татварын хэдийг хулгайлж тэрбумтан болдог тэр хүмүүсээ яах вэ

1  |  0
boldoo(182.160.41.122) 2015 оны 03 сарын 26

chi hen ch baij bolnoo ard tumnei bitgii horll doo tegeed chi bayn geed baigaa gaztai undaagaar horlood baina undaanii shilei bagsagaad uniig ni nemsen , bayn hun iim ochuuhen setegdeggui yum za.

0  |  0
boldoo(182.160.41.122) 2015 оны 03 сарын 26

chi hen ch baij bolnoo ard tumnei bitgii horll doo tegeed chi bayn geed baigaa gaztai undaagaar horlood baina undaanii shilei bagsagaad uniig ni nemsen , bayn hun iim ochuuhen setegdeggui yum za.

0  |  0
erma(112.72.13.17) 2015 оны 03 сарын 25

uls turd orood hereggui ee

0  |  0
erma(112.72.13.17) 2015 оны 03 сарын 25

mundag hun shu

0  |  0
z(124.158.110.2) 2015 оны 03 сарын 25

Uls turd orood ekh ornoo udirdawal zuw xun dee.

0  |  0
bayarlah(103.26.193.237) 2015 оны 03 сарын 25

alsiin haraatai uhaantai hun bna aa.uuriin hulsnii uner amt uur shuu .tanai hamt olond amjilt

0  |  0
Hashimoto(180.235.185.6) 2015 оны 03 сарын 25

Юм хийсэн хүнийг түмэн олон ингэж сайхан дуу нэгтэйгээр талархаж байна шүү дээ

0  |  0
зочин(202.126.89.176) 2015 оны 03 сарын 25

Тэр хардаж сэрдээд байгаа тендерүүдийг гадныханд өгчихөлгүй авч чадсан бол сайн л байна ш дээ. Тэгээд ч MCS шиг чанартай гүйцэтгэх мэргэжилтэнтэй санхүүгийн бэлэн чадвартай компани цөөхөн. Цаашид ч томоохон тендерийг гадныханд гэхээсээ илүүтэй үндэснийхээ компаниудад өгч байх нь зөв

0  |  0
Hongor nutag(103.229.123.180) 2015 оны 03 сарын 25

Bayanhongor aimgaas shuud garna. Humuus am saitai baina gesen, aav eej n emnelgiin emch baisan saihan humuus baisan geed hamt ajillaj baisan nastai humuus nulims asgaruulan dursaj baisan gesen shuu, bas ajilchid zahirluud n tus aimgiin uuguul gesen. Bayanhongor-Govi Altain zamiig tavichih yum bol burhan shig l shutene dee.

0  |  0
jervis(103.229.121.45) 2015 оны 03 сарын 25

Aguu chadvartai hun yumaa.Yaj ter olon tendriig avch,yaj ter olon license-uudiig avch chadvaa.Uneheer gaihaltai avilgal hiideg hun baina shuu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

0  |  0
Zochin(31.33.41.104) 2015 оны 03 сарын 25

Odjargal chig olon arvan mongol zaluus bii boloosoi ted l mongoliig avch yvna bid iim humuusee demjih estoi

0  |  0
Батнасан (202.55.180.200) 2015 оны 03 сарын 25

Агуу хөдөлмөрч хүн

0  |  0
Soongo(150.129.141.22) 2015 оны 03 сарын 25

Үнэхээр мундаг хүн шүү. Аливаа юмыг хийсэн шиг хийгээд ашгаа хүртдэг худалч хүнд бараг цорын ганц бизнесмэн гээд хэлчихвэл нэг их холуур зөрөхгүй л байх. Санаагаар болдог бол ерөнхий сайд хийлгэвэл манай улсын хөгжил арай зөв гольдролдоо ормоорч юм шиг. Үргэлж хүндэтгэж явна.

0  |  0
MCS zasgiin gazar(122.201.17.242) 2015 оны 03 сарын 25

Suuliin buh zasgiin gazar MCS -iin zasgiin gazar sh dee. Zuv zuv odoo uuruu il gaesan n deer dee

0  |  0
Монгол(202.131.235.130) 2015 оны 03 сарын 25

2016 оны сонгуульд оролцох гэж байгаам биш биз дээ!!! Монголын Төрийг хэн удирдах гээд байгаам бол оо?

0  |  0
оджаргалаа(150.129.140.200) 2015 оны 03 сарын 25

Улс эх орноо авраач. ард түмэн туйлдаж байна.Гуйя танаас

0  |  0
Irgen(202.131.227.222) 2015 оны 03 сарын 25

Mundag khun shuu! Iimerkhuu khumuus olon baival manaikh udakhgui aziin bar bolno doo. Daanch muu adgiin muu jenco metiin khumuus buteej bgaa ajiliig yabuulakhgui bna daa

0  |  0
irgen(202.131.252.213) 2015 оны 03 сарын 25

odoo amidral chini tegshirch ariig chin daaj ajilaa yavuulah hun chamd hangalttai bga odoo mongol ulsiin tuluu zuv setgeleer zutgeee chi mundag shuu chamaar baharhadag

0  |  0
Сочин(202.126.89.176) 2015 оны 03 сарын 25

Уг нь иймэрхүү зөв хүн улс төрд орвол гэмгүй л юм байгаа юм. Төсвийн хэдэн төгрөгт шунаад байхгүй.

0  |  0
иргэн(202.131.242.237) 2015 оны 03 сарын 25

үнэхээр их юм хийсэн хүн. Хийх болно. Баяр хүргье!!!

0  |  0
zochin(180.149.78.20) 2015 оны 03 сарын 25

Iim shildeg humuusee muu helehiin orond tednees sursltsaj ulger duurial avch baij l bid hugjine. odjargal tand amjilthusie.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.181) 2015 оны 03 сарын 25

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Munduk(112.72.13.200) 2015 оны 03 сарын 25

Uneheer baharhmaar hun shuu zaluuchuud maani ulger duurailal avaasai

0  |  0
guest(103.229.121.180) 2015 оны 03 сарын 25

unshih tusam ulam aonirholtoi yum, bayarlalaa

0  |  0
зочин(202.126.89.176) 2015 оны 03 сарын 25

Энэ компани жилд зуун тэрбумаар нь татвар төлдөг. Тэр их мөнгөр нь бид хүүхдээ сургуульд сургаж, цагдаагаархамгаалуулж, улсын эмнэлгээр үйлчлүүлж байна. Үүний төлөө М Си Эс компанийханд баярлалаа гэж хэлэхийгхүсч байна. Тундаг залуу. амжилт хүсье

0  |  0
Top