Буриад улс Монголоос мах худалдан авах хүсэлтэй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 25

Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын “Бурятмяспром” ХХК-ийн орлогч захирал К.Л.Николаевна-г хүлээн авч уулзлаа. Тэрээр “1937 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ОХУ-ын Буриад Улсын “Бурятмяспром” ХХК жилд 36 сая консерв, 5000 тонн хиаман бүтээгдэхүүн, 2000 тонн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрээ 2013 онд байгуулсан бөгөөд түүхий эдийн хангамж байхгүйгээс үйл ажиллагаа явуулахгүй байна. Иймээс Монголоос мах худалдан авах хүсэлтэй байна. Цаашдаа Монгол Улстай мах боловсруулах хамтарсан үйлдвэр барих сонирхолтой байгаа ” гэв. Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд энэхүү асуудлыг бодлогын хувьд дэмжиж ажиллахаа илэрхийлээд саналаа бичгээр ирүүлэхийг хүсэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top