500 орчим бага насны хүүхэд сураггүй болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 25

Нигерийн зүүн хойд хэсгийн Дамаск хотоос 500 орчим бага насны хүүхэд сураггүй болжээ. Оршин суугчдын мэдээлснээр хүүхдүүдийг “Боко Харам” зэвсэгт бүлэглэлийн дайчид барьцаалан авч одсон гэнэ. Нигери, Чад улсын хамтарсан армийн цэргүүдэд ялагдан Дамасак хотоос шахан зайлуулагдсан “Боко Харам” бүлэглэлийн зэвсэгт дайчид зугтахдаа хүүхдүүдийг барьцаалан авч явсан аж. Борно мужийн албаныхан олон зуун хүүхэд исламын хэт даврагчдын гарт барьцаалагдсаныг баталсан байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт Дамаск хотын ойролцоох гүүрний дороос 70 гаруй хүний зэрэмдэглэсэн цогцос олдсон байна. Борно мужийн албаныхан хохирогчдыг исламын хэт даврагчдын гарт амь үрэгдсэн энгийн иргэд хэмээн үзжээ. Дамаск нь Нигер улсын хилийн ойролцоо орших худалдааны хот аж. “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Чибок хотоос 200 орчим сурагч охидыг барьцаалан авч явснаар дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.181) 2015 оны 03 сарын 25

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top