Дотооддоо салхин сэнс үйлдвэрлэж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 25

Манай улс хамгийн анхны бага оврын салхин сэнсний турбинээ үйлдвэрлэсэн байна. “Гэрэгэ Цүүшин” компани япон инженерийн Монголд зориулан бүтээсэн 500 ватт-ын хүчин чадалтай салхин сэнсний патентыг 2013 оноос хамтран ашиглаж эхэлжээ. Ингэснээр дотоодод салхин сэнсний турбин үйлдвэрлэх туршилт эхэлж, энэ оны хоёрдугаар сард анхны загварыг амжилттай үйлдвэрлээд байгаа аж. Дээрх бүтээгдэхүүний хүчин чадлыг “100 000 Нарны гэр” төслийн хүрээнд нийлүүлж байсан нэг нарны хавтантай харьцуулахад 10 дахин илүү юм байна. Одоогоор Япон улсад дээрх патентаар үйлдвэрлэсэн салхин сэнсийг хурдны зам, гудамжны гэрэлтүүлэг зэрэгт бага оврын тог үүсгэгч турбин болгон ашиглаж байгаа ажээ. Дотоодын зах зээлд салхины эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 орчим компани байдаг бөгөөд эдгээрийн 2-3 нь салхин сэнс импортолж дотоодод борлуулдаг ч дийлэнх нь 50 хүртэлх ваттын хүчин чадалтай юм байна.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сандаг(103.229.122.169) 2021 оны 02 сарын 14

жижиг төслөөр 1, 3,5 квт ын салхин генераторууд зөндөө суурилагдаж байгаач дээ. Салхин генератор гэж ярих нь зөв юм даа. эмэгтэйчүүдийн үсээ хатаадаг сэнс биш шүү дээ.

0  |  0
91163977(202.55.188.33) 2020 оны 12 сарын 24

хувийн орон сууцанд нам даралтын зууханд суурьлуулсан 6 квт теньд таарсан үүсгүүр байна уу үнэ хямд чанартай байвал авмаар байна.олон хүн авна даа 91163977

0  |  0
Энхсаруул(202.126.88.174) 2019 оны 12 сарын 09

үнийн саналаа ѳгѳѳч

1  |  0
ѳлзий (66.181.160.90) 2019 оны 02 сарын 18

сайн байна уу утасны дугаараа

0  |  0
Отгонбат(66.181.160.106) 2018 оны 02 сарын 27

Та бүхэнд амжилт хүсье. Энэ төхөөрөмж ямар үнэтэй вэ. Яаж ашиглах,..гэх мэт бүрэн мэдээллэл хэрэгтэй байна утаснии дугаараа явуулаач ...91193501

0  |  0
Top