Шингэрүүлсэн шатдаг хий хэрэглэхдээ мэргэжлийн байгууллагуудаар угсруулах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 25

Шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ ихэссэн энэ үед тоног төхөөрөмж, угсралт, ашиглалтын шаардлага хангаагүйгээс орон сууц, барилга байгууламж, цаашлаад хүний эрүүл мэнд, амь нас эрсдэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, МХЕГ-аас зөвлөмж гаргалаа. Зөвлөмжинд шингэрүүлсэн шатдаг хий ашиглагч иргэн, аж ахуйн нэгж нь батлагдсан зураг төслийн дагуу тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагаар холбогдох дүрэм, журам, стандартын дагуу суурилуулах, шаардлага хангасан баллон ашиглаж, хэрэгтэй талаар тусгажээ. Түүнчлэн хийн алдагдал илрүүлэх автомат хаалт, хамгаалах хэрэгслийг суурилуулах, хий алдагдсан тохиолдолд цаг тухайд нь шуурхай арга хэмжээ авч, холбогдох газруудад мэдэгдэх ёстой. Иргэд өөрийн орон сууцны барилгад хууль, тогтоомж зөрчин ашиглаж буй хийн баллоны байдалд хяналт тавьж, хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top