Чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 26

УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж, Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн пүрэв, баасан гарагт өглөө 09.00 цагаас эхэлж, үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоолоо.

Энэ захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганыг зохион байгуулахыг Байнгын, дэд хороодын дарга нар болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болгосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top