Тэтгэвэр авагчид өндөр хүү, шимтгэлтэй зээл авдаг тогтолцоог арилгана

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 26

Иргэд нийгмийн даатгалын тухай хуулийн талаар мэдлэггүйгээс болж хохирсон тохиолдол олон байдаг. Тэгвэл ШӨХТГ-аас нийгмийн даатгалын байгууллагад тусгайлсан шалгалт оруулж хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлснээ мэдэгдлээ. Үүнд тэтгэвэр тэтгэмж олгох үйлчилгээний чанар хангалтгүй, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг хэрэгжүүлээгүй, нэрийн дансыг мөнгөжүүлээгүй, зарим дүрэм журмууд холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байгаа аж.

 

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг хэрэгжүүлээгүй, нэрийн дансыг мөнгөжүүлээгүйгээс болж энэ онд 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн 15041 эмэгтэй даатгуулагч байгаагаас нэгдүгээр сард тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн 1435 даатгуулагч байгаа ч өнөөдрийг хүртэл нэг ч иргэнд тэтгэвэр олгогдоогүй байгаа ажээ.

 

Иймээс ШӨХТГ-аас даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, аривжуулах, илэрсэн зөрчил дутагдалыг арилгах, холбогдох дүрэм, журмуудыг хууль тогтоомжид нийцүүлэх зэрэг шаардлагыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Ниймгийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн байна. Ингээд ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхнаас зарим зүйлийг тодрууллаа.

 -Яг ямар ямар банкуудад давуу эрх олгосон байгаа вэ?

 -Нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулах болон тэтгэвэр тэтгэмжийг дамжуулан олгохдоо Банкуудад чөлөөтэй өрсөлдөх нөхцлөөр хангаагүй. Тодруулбал өрсөлдөөнийг хязгаарлан зарим банкинд давуу байдал олгосон нь тогтоогдоод байгаа. Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийг банкиар дамжуулан олгох үйлчилгээний 45 гаруй хувийг дангаар гүйцэтгэх, Хаан банкинд нийт хадгаламжийн 2,3 хувийг байршуулсан байгаа бол Капитал банкинд 35,7 хувийг байршуулсан байна. Өөрөөр хэлбэл хуульд заасан журмын хүрээнд өрсөлдөөнт орчин бүрдүүлэх замаар банкуудыг сонгон шалгаруулж шийдвэрлэсэн тохиолдолд банкуудыг илүү тааламжтай үйлчилгээ, үйлчилгээний хүү, чанар бүрэлдэх ёстой.

 -Хууль зөрчсөн гэдэг нь батлагдчихлаа. Одоо цаашид ийм үлйдэл гаргахгүйн тулд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Зөрчлийг арилгах тухай захирамжийг холбогдох байгууллагуудад өгсөн. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнэгөн хөрөнгийн хадгаламжийг 11,8 хуьийн хүүтэй, харилцахыг 5,5 хувийн хүүтэйгээр тус тус байршуулж байхад ахмадуудад тэтгэвэр барьцаалсан зээлийг сарын 1.5 хувь, жилийн дунджаар 18 хувийн хүүтээгээр олгож байгаа. Одоогоор банкуудад илүү тааламжтай нөхцлийг санал болгоод байна. Тэтгэвэр авагчдад банкаар дамжуулан өндөр хүү шимтгэлтэй зээл олгож байгаа байдлыг цаашид өөрчилж дээрх зөрчлүүдийг арилгах ёстой гэж үзсэж байгаа. 

-Баяраллаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зориг(27.123.214.117) 2015 оны 03 сарын 27

Амарсайхан даргад баярлалаа.Тэтгэврийн ядарсан хөгшчүүлээс ямар өндөр хүүтэй зээл олгодог юм бэ. Эмээ өвөө,Ээж аавдаа ингэж хатуурхаж болохгүй ээ банкны нөхдүүдээ

0  |  0
Дорж(202.170.80.25) 2015 оны 03 сарын 26

Маш зөв. Аюурсайхан даргад амжилт хүсье. Ард түмний төлөө зүтгэж байгааг үнэлж бн. Залуу хүн байна хийж бүтээх ажилд чинь амжилт хүсье. Капитал банкны давуу байдлыг хязгаарлаж банкууд ижил нөхцөлтэй өрсөлдөх, үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгтэй. ХААН банк мөн адаил давуу эрхтэй өндөр настай хүмүүсийн тэтгэврийг өндөр хүүгээр зээлдүүлж баяжисан байгаа.

0  |  0
Top