”Марко Поло”-г нээнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 26

Өнөөдөр 18:00 цагт "Марко Поло" киноны нээлтийн арга хэмжээ "Хүннү молл" их дэлгүүрт болно. Тус арга хэмжээнд "Марко Поло" киноны зохиолч Жон Пуско болон Ерөнхий найруулагч Даниель Миннихан нарын гадны зочид төлөөлөгчид оролцох аж. Мэдээж жүжигчин СТА Б.Амарсайхан оролцож үзэгчдэд мэдээлэл хүргэнэ.


Улаан хивсний ёслолын байдлаар болох тус арга хэмжээ нь хэвлэлийнхэнд нээлттэй болох юм байна. Дэлхийн 20 орны 600 гаруй уран бүтээлч энэхүү түүхэн киног бүтээхэд оролцсон бөгөөд Холливүүдэд анх нээлтээ хийсэн билээ. Монгол жүжигчин хамгийн анх Холливүүдэд гарсан түүх энэ кинотой салшгүй холбоотой билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top