Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 26

ГХЯ-нд

09.00 цагт Д.Цэвэгмид гуайн 100 насны ойд зориулсан Эрдэм шинжилгээний хуралтай.

09:20-09:40 цагт Улаанбаатар хотноо болж буй Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны анхдугаар хуралдаан болж байна. Энэ хуралдааны талаар мэдээлэл өгнө.

МУИС-ийн нэгдүгээр байранд

09.00 цагт нэрт зохиолч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дондогийн Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан ёслол болно.

Нийслэлийн Иргэний Танхимд

10:00 цагт "Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт ба удирдлагын тогтолцоо" сэдвээр Барилгачдын холбоотой хамтран сургалт зохион байгуулах гэж байна. Барилгын салбарт хийгдэж буй хяналт шалгалтын талаар мэдээлэл авна уу. Утас:88081985, 99699807, 99070909

Улаанбаатар зочид буудал-Хөх Асар танхимд

10:00-15:00 цагт Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо “Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар”-ын судалгааныхаа дүнг 3 түвшний хэлэлцүүлгээр олон нийтэд танилцуулж эхэлсэн. 3-р хэлэлцүүлгийг эрдэмтэн судлаачдын хүрээнд зохион байгуулах гэж байна. Утас: 96204488, 99832535

МН мэдээллийн төвд

11.00 цагт ОХУ-ын Новосибирск хотын Захиргааны Үйлдвэрлэл, аж ахуй эрхлэлт, Шинэ технологийн асуудал эрхэлсэн хэлтсийн дарга ноён Люлько Александр Николаевич, Олон улсын хамтын ажиллагаа, Гадаад эдийн засгийн харилцааны газрын дарга Молин Евгений Борисович, Новосибирск мужийн Аж үйлдвэр, худалдаа бизнесийн төлөөлөл, Их дээд сургуулийн төлөөлөгч, МҮХАҮТ, Монголын Уул уурхайн үйлдвэрлэлийн ассоциацици, Мишээл группээсОрос-Монголын бизнес эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Олон улсын нислэгийн онлайн билет захиалгын “Airbook” компаниас “Z 24” аппликэйшн болон зочид буудлын онлайн захиалгын системийг танилцуулах хэвлэлийн хуралд урья.

НЗДТГ-ын нэг давхарт

11:00 цагт НИТХ-ын 24 дүгээр хуралдаанаар Нийслэлийн 2015 оны төсөв, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж баталсан. Үүнтэй холбогдуулан асуудал хариуцсан орлогч Н.Батаа сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

Үргэлжлүүлэн

Тус мэдээллийн дараа үргэлжлүүлэн ачигч, чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлж байгаа ажлын талаар Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл хийнэ. Та бүхэн цагтаа ирж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 91040607

Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд

12:00 цагт "Сайдын цаг" уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцоно.

Үндэсний мэдээллийн төвд

12:30 цагт “Урагшаа Таван толгой-иргэдийн санаачлага” судлаачдын нэгдлээс Таван толгойг гацаанаас гаргах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах тухай мэдээлэл хийнэ.

 Хангарьд ордны 14 давхарт

14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарласан “Босоо хөх монгол” ТББ-ын гишүүдийг албадан эмчилгээнд хамруулах тухай ЧД-ийн Засаг даргын захирамжийг биелүүлсэн талаар холбогдох албаныхан мэдээлэл өгнө.

Кемпинскийн Алтай танхимд

14:00-17:00 цагт ХАЯАШИЯА МОНГОЛ ХХК, Төмөр бетон эдлэл үйлдвэрлэлийн компанийн танилцуулах семинар 14-17 цагт болно. ХАЯАШИЯА МОНГОЛ ХХК нь Японы HAYASHIYA CONCRETE INDUSTRY компаний технологиор өндөр чанартай бетон эдлэл үйлдвэрлэж дотоодын зах зээлд гаргахыг зорьж байна. Холбоо барих утас: 95057216, 99981719

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top