Перу улс онц байдал зарлажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 26

Перу улсын засгийн газар Чосика хотод 60 хоногийн онц байдал тогтоожээ. Нийслэл Лима хотоос 50 хүрэхгүй км-ийн зайтай орших Чосикад хоёр цаг үргэлжилсэн аадар борооны дараа үер, хөрсний нуралт болсон аж. Хөрсний гулгалт, нурангийн үеэр автомашины хэмжээтэй бул чулуу уулнаас өнхөрч байшин барилгуудыг сүйтгэсэн байна. Хөрсний нурангид долоон хүн амь үрэгдэж, 65 байшин сууц сүйдсэн бөгөөд баруун, зүүнийг холбосон гол хурдны зам боогджээ. Онцгой байдлын албаныхны зүгээс гамшигт өртсөн бүс нутагт гэрэл цахилгаан, ундны усны  хангамж хүргэж, цэвэрлэх ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Өмнө нь 1967 онд Чосикад их хэмжээний хөрсний нуранги болж 64 хүн амь үрэгдэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top