Хятад улсад суугаа консулыг татна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 26

Гадаад хэргийн яамнаас нийт Дипломат төлөөлөгчдийн газарт ээлжит болон ээлжит бус дотоодын аудитын хяналт шалгалтыг хийдэг. Энэ дагуу Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны А/47 тоот тушаалаар томилогдсон Дотоод аудитын ажлын хэсэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Бээжин хотноо ажиллан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст зохих шалгалт хийжээ. Шалгалтын үеэр санхүүгийн болон бусад зөрчлүүд илэрсэн гэдгийг дээрх ажлын хэсгийн дүгнэлтэнд дурдсан байна. Тиймээс зөрчил гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдэл болсон гэж үзэн ЭСЯ-ны Консул болон зарим ажилтныг томилолтын хугацаанаас нь өмнө эргүүлэн дуудахаар болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(103.229.121.184) 2015 оны 03 сарын 26

Singapuriin etching saidiin yamiig mun shalgaarai!!!!

0  |  0
Top