Египет шинэ пирамид барина

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 26

Дэлхийн долоон гайхамшигт багтсан пирамидын орон дахин гайхамшигт пирамид барих болсон тухай “Gaurdian” агентлаг мэдээллээ. Египетийн Орон сууцны сайд Моустафа Мадбоули энэ тухай олон нийтэд мэдээлсэн байна. Шинээр баригдах аварга пирамид нь 198 метрийн өндөртэй тэнгэрт тулсан нүсэр байгууламж болох бөгөөд тус улсын хамгийн өндөр барилга болох юм. Учир нь хуучны пирамид буюу Гизагийн аварга пирамид нь 146 метрийн өндөртэй аж. Пирамидыг Каир хотын гадна хэсэгт Шейх Заед дүүрэгт барих тул “Заедын талст оч” хэмээн нэрлэх гэнэ. Орон сууцны сайд Моустафа Мадбоулигийн мэдээлснээр шинэ пирамидыг зөвхөн аялал жуулчлалын зорилгоор ашиглахгүй гэлээ. Тэнд худалдаа, үзвэр үйлчилгээний олон төсөл хэрэгжих юм байна. Дэлхийн гайхамшигт бүртгэгдэх аварга төсөлд хэр их мөнгө төсөвлөсөн болон хэзээнээс баригдах тухай мэдээллийг дэлгээгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top