Ходоодны өвчин намдаах арга

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 26

Ходоодны өвчин таныг зовоогоод байна уу? Тэгвэл танд доох зөвлөгөөг хүргэж байна.

Өглөө цейлоны юм уу энэтхэг өтгөн цай буцалгаад аяганд нэг халбага чихэр хийж, цайгаа аяганы тэг дундуур хийгээд түргэн хутгаарай. Тэгээд чигчий хурууны талтай тэнцэх зөгийн жилийн хэлтэрхий авч түүнийгээ талхны хатаамалтай түргэн зажилж, халуун цайгаар даруулан өлөн элгэн дээрээ уух хэрэгтэй. Дараа нь өөдөө харан ходоодон дээрээ жин тавьж 30-60 минут хэвтэнэ. Улмаар хэсэг хугацааны дараа юм идэж болно. Хүчтэй өвдвөл энэ эмчилгээг өдөрт гурван удаа хийж болох ба дараа нь цөөрүүлж хоёр удаа болгоно.

Эмчилгээг 2-3 долоо хоног үргэлжлүүлнэ. Уг эмчилгээг хэрэглэж эхэлмэгц ходоодны өвчин намдах ба дахин өвдөхгүй. Ямар ч зарлагагүй эмчлэх арга. Ходоод, гэдэсний шарх эмчлэхэд лошгоны шүүс тусладаг. Лошгоны иш, үндэс, навчсыг махны машинаар жижиглэж шүүсийг нь шахаж авна. Yүн дээрээ спирт буюу элсэн чихэр, эсвэл зөгийн бал 1:1-ийн хэмжээтэй хийнэ. Ингээд хоол идэхээс 15-20 минутын өмнө хоолны халбагаар нэг ууна.

Ходоодны хүчил ихдэхэд яах вэ?

-Мах залгих эсвэл хүйтэн ус уухад сайн.

-Буцалсан усанд чимх сод хийж хөргөөд уувал цээж хорсч гашуунаар хэхрэх нь намдана.

-Буцалсан усыг мөнгөн ба зэс саванд хойж хонуулаад өглөө бүр нэг аягыг уувал цээж хорсч хүчил ихдэх нь багасна.

-Жамц давстай буцалсан ус өглөө бүр нэг аягыг уувал ходоод гэдэсний хямралаас төдийгүй шархлаа өвчнөөс сэргийлж чадна.

-Ходоод халуу оргин хар шүлс асгарахад мах шарж идэх сайн. Гэхдээ түлж болохгүй, шүүрхий шүүстэй болгоорой.

Ходоодыг хэрхэн зөв угаах вэ?

Юуны өмнө биеэ цэвэрлэж сурах хэрэгтэй. Ходоодны салбанд олон төрлийн нян наалдаж биед очих ёстой шим тэжээлийг хоол унднаас минь сорж байдаг. Мөн гаднаас хоол ундтай хамт их хэмжээний нян орж ирнэ. Хамар буюу амьсгалын дээд замд ч ялгаагүй, амьсгалж буй агаараас маань үй түмэн нян үлдэж хоцордог. Крантны усыг сайтар гоожуулж байгаад гурван литр ус хийж аваад буцалгаж хонуул. Өглөө сэрүүт нохой суудлаар сууж гурван литр ус ууна. Суусан чигтээ зүүн гараа ходоодны доохно талд дарж баруун гарынхаа хоёр хурууг амандаа хийж хүүхэн хэлээ оролдож уусан бүх усаа огиулж гаргана. Энэ дасгалыг 7 хоногт нэг удаа тогтмол хийх бөгөөд аажимдаа дадлагажиж хуруу хэрэглэхгүй бөөлжиж сурна. Давс ходоодны хүчил ихтэй хүн (өглөөд ам гашуу оргидог) усандаа жаахан сод хийнэ. Харин гастритай хүн энэ аргыг хэрэглэж болохгүй. Үүнээс гадна өдөр бүр таван литр буцалсан ус тогтмол ууж байх ёстой. Энэ нь амьд усаар байнга элгээ дэвтээж, өтгөн, шингэн, хөлс гэдэг гурван хир ялгаралтыг сайжруулж бие махбодийг цэвэрлэж байна гэсэн үг.

Таны ходоод өвдөөд жин нэмээд байна уу

Өнөө үед элдэв янзбн хүнсний бүтээгдэхүүнүд гарч ирсэнтэй холбоотойгоор манайхний ходоод өвчилж хоолоо шингээж дийлэхээ болиод байна гэнэ шүү. Хүний ходоодний үйл ажиллагаа саатаснаас болж аймшигтай олон муу үр дагаварууд гардаг байна . Үүний нэг бол жин нэмэх буюу илүүдэл жин юм. Одоо миний өгөх зөвлөгөөг та тасалдуулалгүй хийж чадвал та үр дүнг нь удаан хүлээлгүй үзэх боломжтой юм шүү.

1.Та өглөө бүр нэг стакан халуун бүлээн усан дээр нимбэгний талийнх нь шүүсийг шахаж хийгээд

2.Хоёр халбага зөгийн бал хийж сайтар хутгасний эцэст ууна ….. эдгээр нь таны ходоодний үйл ажиллагааг дэмжиж өгөх бөгөөд жин хасах сайн арга юм шүү.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гоо(66.181.189.188) 2023 оны 06 сарын 07

Галзуу ”доовторын” өдрийн зөвлөлгөө, үхэхгээгүй бол үүнийг бүү дага\n.

1  |  1
Ивээлт(66.181.161.51) 2023 оны 06 сарын 06

Рьхохнллохо

1  |  2
Зочин(64.119.24.106) 2023 оны 06 сарын 07

Хэрнвээ та шархтай бол давс ,хүчилэг хүнс бол харин ч эсрэг заалт шиг санагдлаа эмч нар бол шууд хориглодог заалт бна .өвдөж бөйгаа л бол шууд үзүүлж дуран хийлэх нь хамгийн зөв шийдэл дур мэдэн элдэв арга хэрэглэх нь дэмий .

3  |  0
Ходоод(126.208.144.175) 2022 оны 12 сарын 16

Сайн байна уу зөгийн жилийн хэлтэрхий гэж юу юм бол оо

1  |  0
Top