Улаанбурхан өвчин дэгджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 26

Монгол улсыг улаан бурхан өвчингүй  болсныг зарлаж, уг өвчнийг тасалсан зогсоосныг гэрчилсэн батламжийг гардуулж байлаа. Тэгвэл энэ өвчин эргээд дэгджээ. Улаанбурхан өвчний анхны тохиолдол энэ сарын 18-нд ХӨСҮТ-д бүртгэгдсэн байна. Тэгвэл өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын таван дүүрэгт өвчний сэжигтэй 102 тохиолдол бүртгэгдсэнээс 36  нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Мөн Өмнөговь аймагт 13 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс найман хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.  Энэ дагуу ХӨСҮТ-өөс хариу арга хэмжээг зохион байгуулж, лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top