Нууц үлдэх таван нууц

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 26

Гоо сайхны нууц Таныг ийм үзэсгэлэнтэй болгоход юу тусладаг талаар тэр мэдэх албагүй. Гоо сайхандаа хэдэн төгрөг үрж, хэдэн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдгийг ч бас. Энэ бол бүсгүйчүүдийн дунд яригдах асуудал.

Найзын чинь нууц Таны үнэтэй нууцыг найзын чинь нөхөр мэдвэл ямар таагүй хэрэг вэ? Тэр тэрэнтэй унтсан, тэр хүүхэдтэй болох гэж байгаа гэсэн гээд л. Нэгт түүнд үүнийг ярих ямар ч шаардлага байхгүй. Хоёрт хүний нууцыг бусдад дэлгэх ичгэвтэр зүйл.

“Өмнөх”-ийн түүх Ер нь бол түүний дэргэд байхдаа эксээ дурсаад ч хэрэггүй байх. Энэ бол таны шинэ амьдрал шүү дээ. Хуучнаасаа салж чадахгүй бол одоо цагт яаж амьдрах вэ. Мэдээж тэр асуусан үед л хэлнэ үү гэхээс, шууд л ийм ийм байсан гэж амьдралаа дэлгэх нь утгагүй хэрэг.

Хадам эцэг эхийн үнэн бодол Хадам ээжийнхээ талаар жинхэнэ бодлоо хэлээд хэрэггүй. Түүний ээж бол таны ээжээс ялгаагүй. Хэрэв хадмын хандлага таалагдахгүй байгаа бол уурласан өнгөөр бухимдах хэрэггүй. Хайртаа гомдоохгүйг хичээж зөвөөр ойлгуулаарай.

Таны араас гүйдэг залуучуудын тухай Үүнийг тэгэж их тодотгох хэрэггүй. Хардалт үүсэж та өөрөө эвгүй байдалд орно шүү.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.189) 2015 оны 03 сарын 27

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top