Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 27

ҮЭСТО-д

09:00 цагт Барилга, хот байгуулалтын салбарын "Барилгачдын зөвлөгөөн-2015" нэгдсэн хурал эхэлнэ. Зөвлөгөөнд барилгын салбарын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцоно.

Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд

09:00 цагт НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах тухай, тус хотуудын Захирагчийг сонгох сонгууль зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 99666553

Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд

09:00 цагт "Үндэсний сайн дурын илтгэлийн төслийг танилцуулах, санал авах" хэлэлцүүлэг эхэлнэ.

МУИС-ийн Хичээлийн I байрны Дугуй танхимд

09:30 цагт МУИС-д философийн салбар байгуулагдсаны 50 жилийн ойг угтаж “Гоо зүйн боловсрол ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг  зохион байгуулна. Утас: 99057716, 99169393

ХХААЯ-ны нэг давхрын хурлын зааланд

10:00 цагт Хүнсний аж үйлдвэрийн ажилтны өдрийг тохиолдуулан "Монголын хүнсний аж үйлдвэрийн салбарын хөгжил" сэдэвт хурал болно. Утас 99170377

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн төв хаалганы урд

11:00 – 16:00 цагт  талын нийтийн эзэмшлийн талбайд "Таван хошуу малаа хайрлая" өдөрлөг болно.

МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд

11:00 цагт "Хас" нэгдлийн дэргэдэх "Ногоон Хас Байгаль Хүмүүн" нийгэмлэг нь "Босоо Хөх Монгол" ТББ-ын хууль бус ажиллагааны талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал  болно. Утас: 300995, 86062332

"Рамада" зочид буудалд

11:00 цагт "Ядуурлыг хэмжих тооцооллын аргачлалыг нэвтрүүлэх" сэдэвт хурал болно. Тус хуралд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Үндэсний Статистикийн Хороо, Санхүүгийн Зохицуулах Хороо, МҮХАҮТ, ББСБХолбоо, Хаан банк, Дэлхийн Банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Азийн Хөгжлийн Банк, UNDP, UNICEF, Дэлхийн Зөн Монгол ОУБ, ADRA, Хүүхдийг ивээх сан болон Норвегийн Тусламжийн Байгууллага зэрэг төрийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөн оролцоно.

СТӨ, Монголын Театрын музейд

11:00 цагт  МУГЖ Сэвжидийн Сэлэнгэ агсны "Алтан тайзны эзэн" дурсамж номын нээлтийн ёслолын ажиллагаа болно. Утас 11321778, 88850584, 88067553

Төрийн ордны Г танхимд

11:30 цагт Хөдөлмөрийн сайд С.Чинзориг   Хэвлэлийн бага хурал хийнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.189) 2015 оны 03 сарын 27

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top