Өнөө шөнө цаг урагшилна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 27

Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 27-28-нд шилжих шөнө “цаг урагшлуулах” шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл өнөөдөр шөнө 02:00 цагт цаг урагшлуулж, зуны цагийн тоололд шилжинэ. Энэ нь 10 жилийн дараа хийж буй өөрчлөлт аж. Монгол улс анх 1960 онд "цаг урагшлуулах" зохицуулалт хийж байжээ. Үүнийг 1999 онд хүчингүй болгоод 2001 онд дахин сэргээсэн байна.Ингээд  2005 онд дахин хүчингүй болгосон  аж. Ийнхүү 10 жилийн дараа  дахин сэргээж цаг урагшлуулах зохицуулалт хийжээ. Ингэж цагийг зохиомлоор албадан өөрчлөх нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, био хэмнэл алдагдахаас гадна улирлын чанартай өвчлөл ихэсдэг байна. Дашрамд дуулгахад дэлхийн 70 гаруй улс зуны цагийн тоололд шилждэг аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.189) 2015 оны 03 сарын 27

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top