Цаг урагшлуулах нь хүний биед, эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 27

Өнөөдөр шөнийн 02:00 цагт цаг урагшлуулж, зуны цагийн тоололд шилжинэ. Монгол улс анх 1960 онд цаг урагшлуулах зохицуулалт хийж байжээ. Үүнийг 1999 онд хүчингүй болгоод 2001 онд дахин сэргээсэн байна. Ингээд  2005 онд дахин хүчингүй болгосон  аж. Ийнхүү 10 жилийн дараа  дахин сэргээж цаг урагшлуулах зохицуулалт хийжээ. Ингэж цагийг зохиомлоор албадан өөрчлөх нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, био хэмнэл алдагдахаас гадна улирлын чанартай өвчлөл ихэсдэг байна. Энэ нь хүний эрүүл мэнд, эдийн засагт ямар өөрчлөлт авчирдаг талаар мэргэжлийн хүмүүсээс тодруулсан юм.

 

Г.Сүхбат: Цаг урагшуулснаар бүтээмж муудаж, бие организм хямардаг

-Цагийг зохиомлоор урагшлуулж, хойшлуулах нь хүний бие махбодид хэрхэн нөлөөлдөг вэ?

- Хүний амьдрал өөрийнхөө хэмнэлээр явж байдаг. Тэр хэмнэлийг биологийн хэмнэл гэдэг. Энэ нь хүн өөрийнхөө хэмнэлээр явахдаа амьдарч байгаа орчин, биологийн хэмнэлд төрөхөөсөө эхлээд үхэх хүртэлээ дасан зохицсон байна гэсэн үг. Энэ хэмнэлээрээ явж байгаа хүнийг зориудаар өөрчилж байгаа зүйл нь цагийг урагшлуулж, хойшлуулах. Энэ нь яагаад эрүүл мэндэд хор нөлөөтэй гэвэл төрөлхөөсөө биологийн хэмнэлээр зохицоод ирчихсэн юмыг өөрчлөхөөр хамгийн түрүүнд бие махбодийн үйл ажиллагаа хямарч байгаа юм. Хамгийн эхний хямрал нь нойртой холбоотой. Нойрсоно, унтана, сэрүүн байна гэдэг нь өөрөө хэмнэл. Бид хэмнэлээрээ унтаж хэмнэлээрээ сэрж байдаг. Үүнийг нь сэрэх цагаас нь өмнө сэрээнэ гэсэн үг. Тэгэхээр хямарна.

- Ажлын бүтээмж хэр буурдаг вэ?

 - Хүний бүх л үйл ажиллагаа өөрийн гэсэн хэмнэлтэй тархины үйл ажиллагаа, зүрхний үйл ажиллагаа, амьсгал, зүрх, судас бүгд өөрийн хэмнэлтэй. Энэ хэмнэл нь идэвхитэй сайн байгаа,  дээд цэгтээ хүрсэн тэр үедээ өдрийн сэрүүн байгаа үедээ үйл ажиллагаа нь сайн, хэмнэл нь сайн үедээ ажилаа сайн хийдэг. Гэтэл тэр хэмнэл нь түвшиндээ очоогүй байхад нь сэрээгээд ажилдаа орохоор хөдөлмөрийн бүтээмж буурна.

Цаг хойшлуулж, урагшлуулах нь нэгд эрүүл мэндэд хортой, хоёрт хөдөлмөрийн бүтээмж бууруулдаг. Өмнө нь хэсэг эрдэмтэд санал тавиад нотолгоо судалгаатай ийм асуудлуудыг тавьж хэлэлцсэний үндсэн дээр урагшлуулж, хойшлуулахаа больсон шүү дээ. Нөгөө талаар одоо дахиад цаг урагшлуулж, хойшлуулах нь бүр эрсдэлтэй. Яагаад гэхээр оюутан, сурагчдын хичээл 7:40 минутад эхэлдэг болгочихсон. Дахиад цаг урагшлуулахаар 6:40 минутад эхлэх болох нь. Ингээд хоёрын хоёр цагаар өөрчлөлт оруулах нь бие махбодод бүр ч сөрөг нөлөө үзүүлнэ. Харин цагийн юмыг цагт нь гэдэг зүйл дээр л анхаарлаа тавина уу гэхээс байгалийн хуулиар зохицсон юмыг нийгмээс зориуд өөрчилнө гэдэг нь хүмүүсийн эрүүл мэндийг хямрааж эрсдэлд оруулж байна.

-  Хүний бие цаг урагшлахад дасан зохицоход хичнээн хугацаа шаардагддаг вэ?

- Дасан зохицох үйл явц бол хувь хүн болгонд өөр өөр байдаг. Ерөнхийдөө хүн нэг орчиноос нөгөө орчинд дасан зохицоход хамгийн багадаа 14 хоногоос 3 сар шаардагддаг. Тэгэхээр бүхэл бүтэн улирал болж дасан зохицож байхад нь дахиад өөрчлөх нь маш муу нөлөөтэй.

 

Х.Цэвэлмээ: Цагаар тоглож эдийн засгийг хэмнэнэ гэж байхгүй

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Х.Цэвэлмаа, Анагаах ухааны доктор, профессор АШУҮИС-ийн профессор багш Г.Сүхбат нараас тодрууллаа.

Цаг урагшлуулах нь эдийн засгийн хувьд ямар нөлөөтэй вэ?

- Монгол Улс өндөрлөг газарт оршдог учраас гэрэлтэй байх хугацаа их, нар их үздэг.  Бусад орнуудтай харьцуулахад ийм давуу талтай учраас цаг урагшлуулах шаардлагагүй.  Мөн цаг урагшлуулснаар металоны өөрчлөлт хүүхэд, хөгшдөд их нөлөөлдөг. Ялангуяа зүрх судасны өвчлөл ихтэй манай орны иргэд цагийн өөрчлөлтөөс шалтгаалан эрүүл мэндэд нь сөрөг нөлөө гарч, эрүүл мэндийн зардал нэмэгдэх талтай. Харин хүүхдүүдийн унтах цаг багасаад ирэхээр хүмүүжилд нь сайн нөлөөт үзүүлдэггүй. 

- Эдийн засгаа хэмнэх гэж цаг урагшлуулах гэж байна. Тэгвэл оновчтой биш бол өөрөөр яаж эдийн засгаа сайжруулах хэрэгтэй вэ?

- Эрт харанхуй болдог нам дор газрууд өндөрлөгт оршдог орнууд Монгол Улсаас илүү бүтээмж багатай байж ирсэн үү гэвэл үгүй. Мөн эсрэгээрээ манайх ч бусдаас илүү бүтээмжтэй байсан зүйл үгүй. Тиймээс цагаар тоглохынхоо оронд ямар технологийг нэвтрүүлж үйлдвэрлэлийг яаж илүү үр өгөөжтэй болгох вэ гэдгийг бодмоор байгаа юм. Ямар үйлдвэрлэл Монгол Улсын эдийн засгийг хурдтай өсгөж эдийн засгийн бүтцийг сайжруулах вэ гэж бодох хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд бид уул уурхайд түшиглэсэн эдийн засгийг явуулаад дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг өөрчилсөн. Ингээд Монгол Улсад орлого нэмэгдсэн үү гэвэл үгүй. Тэгэхээр манай эдийн засгийн бодлогод ямар нэгэн алдаа байна гэсэн үг. Тиймээс эдийн засгийн зөв зохистой зах зээлийг хөгжүүлэхийн тулд илүү үр ашиг харах шаардлагатай.  Харин хувиарлалт гэдэг зүйл  рүү харах ёсгүй.  Тэр хувиарлалтыг хийхийн тулд  Засгийн газрын орлого байх хэрэгтэй байгаа биз.  Тэгэхээр Засгийн газрын орлогыг дотоодын үйлдвэрлэгчид, хүн амын орлогын албан татвар л бүрдүүлнэ. Гэтэл хувиарлалтад шилжүүлэх мөнгийг бий болгох гэж хэн ч хөдөлмөрлөх сонирхолтой биш байгаа. Тиймээс хамгийн зөв бодлого нь Засгийн газрын зардлыг  аль байж болох хэмжээгээр багасгахад оршиж байгаа юм.

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erdenee(203.194.114.72) 2015 оны 03 сарын 27

ner tor hootsoldogch amitanii shine sanaachilga baisan baih

0  |  0
Zochin(150.129.142.128) 2015 оны 03 сарын 27

harin tiim ovoo heden jil taivan amgalan bsn bas yu bolod nugu tsagtaiga zuuraldad unav uur oroldoh ym oldohgui bg ym bh da

0  |  0
mts(103.229.121.100) 2015 оны 03 сарын 27

zuv zuv

0  |  0
mb(150.129.141.241) 2015 оны 03 сарын 27

Ymr ch ashig bhgui huuchnaaraaa bsan in deer

0  |  0
ari aya(122.201.31.82) 2015 оны 03 сарын 27

Tsagiig zunii tsagt uragshluulah ni zuw. Ih unatahiin tus gej u bsan um. ” noirnoos morio chumugnuus hutgaa ” gej... zaawal ashig bh ni alda u. Ert bosoj sergelen ” boljimor” shig yawtsagaa jaaluud aa.

0  |  0
зочин(202.21.111.98) 2015 оны 03 сарын 27

ert bosch suraagui bolhoor booj vhlee l dee, ug ni zunii delger tsagt ert ajlaa taraad zuslandaa ochood ger bvlteigee baih saihan l sanagdaad baigaan, Europchuud ediin zasgiin tootsoog ni bidnees hamaagui deer hiigee bailgui dee

0  |  0
зочин(103.9.91.146) 2015 оны 03 сарын 27

нар гардагаараа гарч жаргадгаараа жаргана. энэ хугацаанд хүмүүсийн бие организмаар тоглох ямар хэрэг байна? маш их дарамт, стресс үүсгэж байна. Хийх юмгүй юм шиг ийм шийдвэр гаргаж олныг бухимдуулахаа боливол яасан юм бэ? буруу гэдгийг нь ойлгоод больчихсон байсан шүү дээ. эдийн засгийн хэмнэлт энээ тэрээ гэдэг бол огт худал зүйл. эрүүл байж тааваараа ажиллаж амьдармаар байна шүү дээ.

0  |  0
irgen(92.240.179.82) 2015 оны 03 сарын 27

Bitgii shaa iimerhuu ih medegchuud hudlaa tarhi ugaagaahaa boli europchuud unuudriig hurtel heregleed ediin zasagt n nemer bolood yavj l ba hutsah yumaa olj huts

0  |  0
zochin(122.201.31.105) 2015 оны 03 сарын 27

Erdemted uursdiin sanal bodliig helj bn huuhduud ih hymarch uvchin oroogod bdgiin. Zarim humuus ymar muuhai ug heltei ym be. Nmg harahgui ym chin yaj ch haraasan yadgiin gj boddiimu haashaa iin. Huviin soyoloo joohon hugjuulmeer ym.

0  |  0
ж(49.0.160.118) 2015 оны 03 сарын 27

Жоохон залхуу улсууд юмуу даа

0  |  0
Zochin(203.194.114.45) 2015 оны 03 сарын 27

Ene humuus yagaad eserguutseed bdag yum bol.Zaaval hugshin humuusiig harj amidrana gej yu bhav de.Europe ter chigeeree l tsagaa hudulguj bna shu de.Ted bidnees l teneg baiv gej de.eruul mendiin togtoltsoo nimanaih europe oos davchihsan yum bna l da

0  |  0
Zochin(108.184.173.172) 2015 оны 03 сарын 27

Bosoh tsagaasaa tsagiin omno bosjol bdag biz dee.

0  |  0
burxan(93.174.90.30) 2015 оны 03 сарын 27

tsag uragshilsnar ashigtai blgvi yaxawde.. yun ajliin bvteemj muudax xarin ch ixsene xvn vdees umnux tsagt ix ajil amjuulj chddag... ajil xdeg xvmvvst bol ger bvliinxenteige unguruux tsag n ixsene bs ert untaj ert bosno shv de.. balai yum yrij bxin

0  |  0
Зочин (182.160.35.97) 2015 оны 03 сарын 27

Үүний эрдэмтэн байдаг ч дээ. Мэдээж ашигтай өгөөжтэй юм байхад ашиглахгүй гээд сууж байдаг. Сонин хүн бэ

0  |  0
Зочин (182.160.35.97) 2015 оны 03 сарын 27

Сайхан шүү дээ ургаш хөдөлгөх нь зүйтэй гэж бодож байна. Энэ их байгалийн гэрлийг ашиглах хэрэгтэй. Тэгээд ч хүний биед сайн гэдэг нь ойлгомжтой. Хүн эрт босож хөдөлгөөнд оролцоно. Орой болтол хөдөлгөөнтэй байна гэдгийг нотолсон. Тийм ч учраас хөгжсөн болон хөгжингүй орнууд бүгд цаг ургашлуулдаг

0  |  0
irgen2(183.177.97.26) 2015 оны 03 сарын 27

24n tsag ungurhudl bvh ym hewndee ornoshdeeee...

0  |  0
irgen2(183.177.97.26) 2015 оны 03 сарын 27

untaj hewtseer baigaadl mongolchuudl uurchlultund orno bhdoooo hudlaa shaah ym ene heden buruu zunusun erdemted

0  |  0
зочин(124.158.104.25) 2015 оны 03 сарын 27

Цаг урагшлуулахаа болъе оо

0  |  0
irgen(151.159.13.143) 2015 оны 03 сарын 27

Tsagiig 1 tsagaar uragshluulakh khoishluulakhad khynii bied nuluuluud bkh yum bdaggyi yum maluudaa, delkhii dayar tegj uragshluulj khoishluulj tsakhilgaan energiig khemnedeg yum zyilegyydee, bitgii khudlaa ilyy doloon yum yariad bai, erdemten nertei khudal tarkhi ugaasan yumnuud

0  |  0
Top