Долларын ханш 1989 болж буулаа

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 27

Сүүлийн хэдэн өдөр эрчимтэй өсөж 2000 төгрөгтэй тэнцээд байсан ам.долларын ханш өчигдөр үдээс хойш бага зэрэг буурлаа. Тодруулбал ам.долларын ханш дөрөв орчим төгрөгөөр буурч төв банкны албан ханшаар 1989 төгрөгтэй тэнцсэн. Өчигдөр өглөө Монгол банкны албан ханш 1993 төгрөгтэй тэнцэж арилжааны банкууд болон “Найман шарга” валют арилжааны зах дээр 1999-2000 төгрөгтэй тэнцэж байсан юм. Гэвч ам.долларын ханш дахин өсөхгүй гэх баталгаа алга байна.  Манайд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт төдийлөн нааштайгаар шийдэгдэхгүй байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top