Сурвалжлага: Дэлхийд шуугиан тарьж буй “Марко Поло” Монголд

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 27

Италийн аялагч Марко Пологийн Юань гүрнээр аялсан аяллын тэмдэглэл дээр үндэслэн "Netflix" компанийн бүтээсэн 10 ангит киноны шуугиан дэлхий дахинд үргэлжилсээр байгаа. Энэ цаг үед  “Марко Поло” уран сайхны киноны Монгол улс дахь албан ёсны нээлт өчигдөр "Хүннү" кино театрт боллоо. Нээлтэд "Марко Поло" кино зохиолыг бичсэн, Холливудын нэрт кино зохиолч Жон Фуско, найруулагч Дан Минахан, ерөнхий менежер Ричард Шарки, жүжигчин МУСТА Б.Амарсайхан болон Монголын соёл урлаг, бизнес, улс төр, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй зочид урилгаар оролцож улаан хивсэн дээгүүр алхсан юм.

 Холивуудын энэ том бүтээлд монгол улсын жүжигчин Б.Амарсайхан тоглосон нь бидний хувьд бахарлхал юм. Энэ үеэр бид зочдын сэтгэгдэлийг сонслоо. 

 

Зохиолч Жон Фуско: Монголд ирж монгол ахуйг мэдэрч байлаа

Киногоо хийхийн тулд найман жилийн өмнө 13 настай хүүтэйгээ Монголд ирж анх удаа морь унаж, монгол ахуйг мэдэрч байлаа.  Марко Пологийн эхний хэсэгт Хубилай хааны тухай ихэвчлэн харуулсан бол хоёрдугаар цувралд илүү өргөн хүрээтэй тодорхой зүйлүүдийг харуулах  болно.  

СТА Б.Амарсайхан: Дэлхий биднийг сонирхоод эхэлчихлээ

Монголын жүжигчид монголын уран бүтээлчид аль ч киноны уран бүтээлчдээс уран чадварын хувьд дутах зүйлгүй. Бидэнд хэлний бэрхшээл байна. Хоёрдугаарт яагаад монголд ирж зураг авдаггүй юм бэ. Монголын тухай кино ш дээ гэж хүмүүс ярьдаг. Гэтэл манайд киноны дэд бүтэц кино үйлдвэр байдаггүй. Дэлхий бид нарыг сонирхоод эхэлчихлээ. Уул уурхай бусад бизнесээс илүү кино урлаг ямар хүчтэй ашигтай бизнес болохыг бид нар харж байна шүү дээ. 

 

Зохиолч Д.Төрмөнх: Манай кино урлагт дэд бүтэц шаардлагатай

Дэлхийн кино урлагийн зарим томоохон төлөөлөл монголд ирж байсан.   Тэд нар танайд дэд бүтэц байхгүй шүү дээ гэж хэлдэг юм билээ. Энэ нь ч үнэн.

Энэ үдэш болсон улаан хивсний ёслолыг гадныхан шиг зохион байгуулахыг зорьсон гэж зохион байгуулагчид хэлж байлаа. Харин улаан хивсний ёслолын дараа үзэгчид киноны нэг хоёрдугаар ангийг үзэж сонирхсон юм.  Жүжигчин Б.Амарсайханы тухай  уг кинонд хоёр удаа харьт гараад өнгөрдөг гэсэн ташаа мэдээлэл гарч байсан ч үүнд хариулт өгч чадсан.  Тухайлбал түүнийг таваас зургаан үзэгдэлд маш чадварлагаар тоглосон болохыг эхний хоёр ангиас харж болхоор байсан юм. Мөн энэхүү хоёр ангид Хубилай хааны үеийн монгол улсын амьдралын олон зүйлийг харуулахыг зорьжээ.

Ийнхүү монгол жүжигчдийн ур чадвар дэлхийд гайхагдаж дэлхийд гарах эхлэл тавигдаж байгаа бол монгол бүтээл монгол зохиолч гэсэн олон улсад гарах боломж ч мөн байгаа юм. Харин үүнд бодлого төрийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг манай уран бүтээлчид энэ үеэр хэлж байлаа.  

А.Алтаа

 

 

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
KK(115.200.233.28) 2015 оны 10 сарын 08

ENE ODOO HEZEE CH BOLSIIN SARAA EGCH MIN DEE UGUI E TGD ENE SITUUD OORSDOO MERGJILIIN GOE ZURAGCHINTAI BAIH HEREGTEI BN AA ,IIM MUUHAI ZURAG AVCHAAD TGD HUN DORMJLOOD BJ BDAG GOE AVUUL GOE L GARNAHSD ,YAG UNENDEE ARIUNAA SARAA 2 OOS UUR UNGU ZUS NEMJ BGAA HUN ALGA .MINII BODLOOR ENE ZURAGNUUDAAS BOLJ SARAA ARIUNAAGIIN NER TSAANADAJ GADAAD ULS ORNUUD UGCH BGAA MEDEELEL UNGU TURH SHUU DEEE ANHAARUUSHTAI

0  |  0
saraaa(43.242.243.71) 2015 оны 04 сарын 10

saraa byr heterch bn hen ni goe bn geed hoshgiruulaad bn aa balai um auneheer muuhai bn ariunaa bas yahav arai deer bn

0  |  0
hahahaha(188.64.247.13) 2015 оны 04 сарын 08

delhiid shuugian tariulaad baigaarai . !!! baruunii kino teatruudaar garaad 4 hvn vzeed suuj baih yum . bitgii ingej dubiilgu . vher umbiinvvdee

0  |  0
Zochin(31.33.41.104) 2015 оны 04 сарын 05

Delhiid haana hen chuugiad bgaa ym be hudlaa surtei garchig uguh ym

0  |  0
Zochin(75.156.203.141) 2015 оны 04 сарын 05

Saraa yamar aimaar hogshirch bainaa? Uul Ariunaagaas duu bizdee!

0  |  0
kkk(202.21.125.25) 2015 оны 04 сарын 01

munkhbayasgalangiin tsaana bgaa ni nuhur ni yumuu saraa mine galzuu avgai shig haragdaj bna shuu

0  |  0
зочин(202.21.113.198) 2015 оны 04 сарын 01

амжилт хүсье. Амраа сайн жүжигчин болох ирээдүйтэй, чиний бүтээсэн дүр бүхэн энгийн сайхан байдаг

0  |  0
gamshiguud gertee ha(76.245.193.126) 2015 оны 03 сарын 28

Mongoliin gamshiguud end yu hiij baigaa yum.Gertee haritsgaa.Ahmad jujigchdees busad n bol zugeer l gamshiguud

0  |  0
zaza(75.93.145.70) 2015 оны 03 сарын 27

Zaaz delhiid shuugiad baih ni ch khaashaa yam, Netflix l manaihniig huurguj baij daraagiinkhaa angiig hiihed heregtei heden tugrug salgah gej bgaa biz, ali hediin garsan kinonii neeltiig odoo mongold hiigeed baihdaa yadag yam.

0  |  0
zochin(112.72.13.8) 2015 оны 03 сарын 27

ter ariunaa bas yu ch blede end ilvv dutuu humuus ysn ih bnaa t1 ym be

0  |  0
MGL(202.126.89.188) 2015 оны 03 сарын 27

Сайн зүйлийг сайнаар нь Сайхныг сайхнаар нь хүлээж авч сурах хэрэгтэй. Баяр хүргэе! Улам ихийг бүтээгээрэй.

0  |  0
ррр(202.55.183.107) 2015 оны 03 сарын 27

хоосон хөөрөгдөх хэрэг байна уу. сайхан гэдэгтэй санал нэг байна. гэхдээ дэлхий даяар шуугиад байгаа юм алга. эх үүсвэрүүдийг хайгаад олсонгүй.

0  |  0
Top