”Саусгоби сэндс”-ийн удирдлагууд дээд шүүхэд гомдол гаргана

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 27

Анхан шатны шүүхээс “Саусгоби сэндс” компанийг Монгол Улсад хохирол учруулсан хэмээн үзэж, 35 тэрбум төгрөгөө эргүүлэн төлөх шийдвэр гаргасан. Гэвч "Саусгоби сэндс"-ийн удирдлагууд дээрх шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан ч давж заалдах шатны шүүх 35 тэрбум төгрөгийг эргүүлэн төлөх шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тэгвэл хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн “Саусгоби сэндс” компани Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахаар болжээ. Гэхдээ давж заалдах шатны шүүхийн тогтоолыг гардан авсныхаа дараа Улсын дээд шүүхэд гомдлоо хүргүүлэх аж. Дашрамд дуулгахад, хоёр шатны шүүхээс “Саусгоби сэндс” компаний гүйцэтгэх захирал Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нарыг татвараас зайлсхийсэн гэж 5.6-5.10 жилийн хорих ял оноож, Монгол Улсад учруулсан 35 тэрбум гаруй төгрөгийн хохирлоо буцаан төлөх шийдвэр гаргасан байдаг. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top