Энэ оны эцсээр Монгол Улсад бэлэн мөнгө дуусна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 27

Moody’s агентлагийн эдийн засгийн шинжээчид манай улсын эдийн засгийн хямралын талаар дүгнэлт бичиж, санхүүгийн зогсонги байдал энэ оны эцэс гэхэд туйлдаа хүрэхийг анхааруулжээ.  Moody’s:  Хөрөнгө оруулагчид Монголын зах зээлээс гарч одсоноор тус улсад санхүүгийн хүндрэл үүсч, энэ байдлаар даамжирсаар энэ оны эцэс гэхэд тус улсад бэлэн мөнгө дуусна гэж Moody’s агентлаг анхаарууллаа.  Moody’s агентлагийн мэдээлснээр өнгөрсөн оны 12-р сарын 31-н гэхэд Монгол Улс коксжих нүүрснээс 253 сая ам.долларын ашиг хүртсэн гэв.   Гэвч коксжих нүүрснээс олох борлуулалтын ашиг улам бүр муудсаар байна. Энэ оны эхний байдлаар коксжих нүүрснээс олох ашиг 2.3 дахин огцом буурч, уул уурхайгаас хамааралтай Монголын эдийн засаг үлэмж хохирол амслаа. Энэ үзүүлэлт нь Хятадын хойд хөрш Монгол Улсын эдийн засаг 1990 оноос хойш хамгийн удаан өсөлттэй байгааг илэрхийлж байна. Сүүлийн дөрвөн жилийн турш үргэлжилж буй уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн уналт энэ бүх санхүүгийн бэрхшээлийн суурь байлаа. Зөвхөн 2014 оны байдлаар монгол улс 282.8 сая ам.долларын алдагдал хүлээсэн бөгөөд үүний 190 сая нь уул уурхайн салбарт нүүрлэсэн хямралаас шалтгаалж байна.   “Монголын эдийн засгийн зогсолт 2015 оны эцэс гэхэд туйлдаа хүрч, улсын санхүү бэлэн мөнгөөр тасарна” гэж Moody’s агентлагийн шинжээч Дайлон Ёио мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top