Штамп хуурамчаар үйлдэж улсын хил зөрчжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 27

Энэ оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Станбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн Тк-342 дугаар аяллын онгоцоор манай улсын иргэн А гэх эмэгтэй 2011 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Буянт-Ухаа 11” тоот штампыг хуурамчаар үйлдэж улсын хил зөрчсөн байна. Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч С.Номинзаяа илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өглөө. Мөн өдөр Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтын зорчигч, тээврийн хэрэгслийн гарах чиглэлд улсын хилээр нэвтрэх гэж байсан иргэн Б ӨМА 1833 дугаар бүхий Ланд-100 маркын автомашины  ачааны тээш болон арын суудлын дор 42 кг байгалийн улаан чулуу нууж хил нэвтрүүлэх гэж байсныг  шалгагч Б.Өнөрбаяр, Д.Эрдэнэ, Н.Баттулга нар илрүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top