Нөөцийн мах ирэх долоо хоногоос худалдаалагдана

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 27

Нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн 14.544.6 тн нөөцийн мах ирэх долоо хоногоос худалдаанд гарна гэж Махны холбооны дэд ерөнхийлөгч М.Төмөрбаатар мэдээлэв. Тэрбээр ”ХХААЯ-наас 2015 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 22 тоот гэрээнийхээ дагуу үүргээ биелүүлж, бэлтгэсэн нөөцийн махаа худалдаанд гаргахыг хүссэн. Санхүүжилтээс улбаалан цаг хугацаа алдсан ч нөөцийн махны амт, чанарт ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Учир нь, мах бэлтгэлийн үйл явц нарийн дэг журамтай, стандартын дагуу бэлтгэгдсэну гэдгийг хэлж байна. Нөөцийн мах нийслэлийн зургаан дүүргийн 800-1000 орчим дэлгүүрээр худалдаалагдах аж. Харин үнийн хувьд үхрий нэг кг мах нь 5950, хонь 5750, ямаа 4900 төгрөгөөр зарагдана. Энэ жил “Баатрууд тэнгэр” ХХК 3.212.7 тн, “Мах импекс” ХК 3.112.1 тн, “Мах маркет” ХХК 3.006.5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3.035 тн, Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК 1081.4 тн, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1096.9 тонн мах нөөцлөн бэлтгэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top