Нисгэгчийн гэрээс эд мөрийн баримт олжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 27

"Germanwings"  компанийн онгоцны сүйрлийн гол буруутан гэгдэж буй хоёрдугаар нисгэгч Андреас Любитцийн гэрт Германы цагдаагийнхан нэгжлэг хийжээ. Энэ үеэр тэд эд мөрийн чухал баримт олсон хэмээн Британийн "Daily Mail" сонин  өнөөдөр мэдээлэв. Эд мөрийн баримт олсон талаар мөрдөн байцаагч мэдэгдсэн ч тодорхой тайлбар хэлээгүй байна. Гэхдээ тэр "Энэ баримт амь насаа хорлох гэж байгаа юм уу, үхлийн өмнөх зурвас бол биш" гэжээ.  Хууль хяналтынхан нисгэгчийн гэрт дөрвөн цагийн турш нэгжлэг хийжээ. Нэгжлэгийн дараа цагдаагийн төлөөлөгч "Өчигдөр орой цагдаагийнхан Франкфуртын хойд хэсэгт орших жижиг хот дахь нисгэгчийн эцэг, эхийн гэрт болон Дюссельдорф дахь түүний өөрийнх нь байранд нэгжлэг хийсэн. Бидний олсон эд мөрийн баримтыг шалгах хэрэгтэй. Энэ баримт хэргийг тайлах түлхүүр байж магадгүй” хэмээн ярьсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top