Нийслэлийн зарим хэсгийн эрчим хүч тасалдаад байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 27

Бороо, цас холилдон орсон байгалийн онцгой үзэгдэл болж байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамууд гэмтэж, хотын баруун, зүүн, хойд хэсгийн зарим хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүч тасалдаж байгаа талаар УБЦТС Төрийн өмчит хувьцаат компани фэйсбүүк хуудсандаа мэдээлжээ. Гэмтэлтэй шугамуудыг тодорхойлон гэмтлийг засварлаж, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг хэвийн болгохоор УБЦТС ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд, шуурхай ажиллагааны бүх бригадууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Мөн урьдчилан зарлагдсан төлөвлөгөөт урсгал засварын ажил бороо, цас холилдон орсон байгалийн онцгой үзэгдлээс шалтгаалан түр хугацаанд хойшлогдож гэмтэлтэй шугамуудыг сэргээн засварлах ажлууд хийгдэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top