Ерөнхий сайд Засаг дарга огцруулах албан бичиг хүлээж авахгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 27

Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аймгийн Засаг даргаа огцруулах тухай албан бичгийг Ерөнхий сайдад ирүүлжээ. Ерөнхий сайд танилцаад саналыг хүлээж авахаар шийдвэрлэн захирамж гаргасан байна. Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ч мөн ийм асуудал үүсээд байгаа талаарх мэдээлэл Ерөнхий сайдад иржээ. Улстөрийн чанартай үйл ажиллагаа идэвхжих хандлагатай байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхааруулж, орон нутгийн удирдлагуудтай ээлжит бус хурал зарлан хуралдууллаа. Энэхүү цахим хуралд 21 аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг дарга нар оролцлоо. Хаврын тариалалт, мал төллөлт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хариуцлагатай цаг үед албан тушаал, сандал ширээний асуудал ярьж байж таарахгүй. Аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлаар дахин албан бичиг хүлээж авахгүй гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдлээ. Харин ажлын хариуцлага алдсан Засаг даргад Ерөнхий сайд өөрөө хариуцлага тооцож ажиллана гэлээ. Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тус аймгийн дараагийн Засаг даргыг 14 хоногийн хугацаанд тодруулан Ерөнхий сайдад саналаа ирүүлэхийг үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аргиун(27.123.214.123) 2015 оны 03 сарын 28

чадах болов уу? иргэд томчуудын үгэнд үнэмшихдээ итгэл алдраад байгаа шүү

0  |  0
Top