Москвад хүнсний үнэ буурч байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 27

Москвад  хүнсний үнэ буурах хандлагатай байгаа талаар нийслэлийн Худалдаа, үйлчилгээний газрын дарга Алексей Немерюк сурвалжлагчийн асуултад хариулахдаа хэлжээ. Энэ тухай ТАСС онцлов. "Үнэ аажмаар буурч байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ зургаан сарын турш нэмэгдэж, өсөх хандлагатай байсан бол одоо эргээд буурах төлөвтэй байна. Шинэ ургацын ногоо, жимс удахгүй худалдаанд гарна. Тиймээс хүнсний ногооны үнэ ч бас буурна” гэж Немерюк ярьжээ. Валютын ханшны зөрүүгээс үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар сайжирч, хөрш орнуудад эрэлттэй болж байгаа ч Орост иргэдийн худалдан авах чадвар буурчээ. "Хориг тавигдсаны дараа бид Турк, Дундад Азийн зэрэг орнуудаар явсан. Асуудал тэдэнд ч мөн адилхан тулгарсан байна.  Өмнө нь Казахстан бидэнд үхрийн мах нийлүүлж байсан бол  мөнгөний ханшийн өөрчлөлтөөс болж биднээс мах авч байна. Нөхцөл байдал XVIII зууныг санагдуулам болж байна. Оросууд бүх Европыг хооллож байсан мөртлөө өөрсдөө худалдан авах чадваргүй, мөнгөгүй болж байсан шиг үеийг өнөөдөр туулж байна.  Нуулгүй хэлэхэд, харамсалтай нь бид тийм төвшинд очжээ” хэмээн хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top