Нүцгэн унтдаг эрчүүд ...

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 27

Бvсгvйчvvдээ гаднаа хичнээн тайлагдашгvй нуугдмал эр хvнийг ч орон дотроо хэрхэн унтаж байгаагаар нь таньж болдог гэнэ шvv. Тэр арай хувцастайгаа бvхлээрээ унтаж байгаа юм биш биз ?

Тэгвэл тэр тун базаахгvй нэгэн байж мэдэх нь хувцастайгаа унтдаг эрчvvд ихэвчлэн зөрvvд, зожиг, амиа боддог , хашир улс байдаг гэнэ шvv. Тэр бvv хэл бусдын vгийг сонсохдоо муу халамжгvй атлаа хартай. Зөвхөн өөрөө өөртөө vнэнч. Тэвчээргvй учраас сэтгэлээр амархаан унадаг төдийгvй насны ханиа хайхаас өмнө нэг өдрийн амрагийг илvvд vздэг гэнэ. Харин хайрт чинь унтлагын хувцастайгаа унтдаг бол тэр цайлган, өгөөмөр, өөрийгөө магтах дуртай илэн далангvй хvмvvс. Өөрийн чадвараа vнэлдэг учраас ажилдаа амжилт гаргадаг. Янаг амрагийн асуудлыг ухаалгаар зохицуулж чаддаг болохоор хайртай бvсгvйгээ ч нууц амрагаа ч гомдоодоггvй бололтой.

Хэрэв хайрт чинь зөвхөн дотуур өмттэйгээ л унтдаг бол таныг бараг азтай гэж vзэж болно. Цэвэрч нямбай, зожиг, яхир зантай мэт боловч хайртай бvсгvйдээ бол vнэнч эелдэг зөөлөн сэтгэлтэй зарчимч. Тэд хvvхнvvдийн эвийг олохдоо ч сайн хөнжлийн ажилдаа ч туршлагатай сайн. Заримдаа муйхар зан гаргадаг боловч гэр бvлдээ халамжтай амьдралаа авч явахын төлөө зvтгэдэг.Хэдийгээр хэнэггvй болж л өгвөл хэвтэхийг боддог нь шvvмжлvvштэй боловч ухаалаг бvсгvйчvvдэд энэ бол тийм ч ноцтой асуудал биш биз.

Таны хайрт шөнө бvхэн эхээс төрснөөрөө унтахыг дурладаг бол тэр их тачаангуй нэгэн байж таараа. Ямарч нөхцөлд өөрийнхөө хийнэ гэсэн зvйлийг хийж байж санаа нь амардаг. Тэдний гол дутагдал бол залхуу төдийгvй хөнгөн аргаар мөнгө олохыг илvvд vздэг юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top