ОХУ-руу галт тэргээр зорчино

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 27

Манай улсаас ОХУ-руу зорчих наймаас дээш суудалтай тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрлийн нөөц дуусаж байгаатай холбогдуулан түр хязгаарлалт хийж, зөвхөн том оврын автобусанд уг зөвшөөрлийн бичгийг олгох болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн билээ. Өнөөдрийн байдлаар уг зөвшөөрөл дуусаж байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага зөвхөн Улаанбаатар-Улаан Үд, Сүхбаатар-Хиагт чиглэлийн тогтмол маршрутын автобус, галт тэргээр эсвэл наймаас доош суудалтай авто машинаар ОХУ-руу зорчиж болохыг мэдэгдэж байна. Жуулчин тээврийн эрх бүхий байгууллагын том оврын автобусанд мөн адил зөвшөөрөл олгох боломжгүй болсон тул төлөвлөсөн аяллаа түр хойшлуулахыг Та бүхнээс хүсэж байна. Зам, тээврийн яамнаас ОХУ-ын Тээврийн яаманд нэмэлт зөвшөөрлийн бичгийг олгож өгөх хүсэлт тавиад байгаа бөгөөд Оросын талаас зөвшөөрлийн бичгийг ирүүлэх хүртэлх хугацаанд байнгын бус зорчигч тээврийн зөвшөөрлийг 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн олгох боломжгүй болсныг үүгээр мэдэгдэж Та бүхнээс хүлцэл өчиж байна. Нэмэлт зөвшөөрлийн бичгийг хүлээн авсан даруйд Та бүхэнд мэдэгдэх болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top