Урт хугацаат үнэт цаасыг арилжина

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 28

Монголын хөрөнгийн биржээр Засгийн газрын урт хугацаат үнэт цаасыг арилжихаар болжээ. Энэ талаар төв биржээс тодруулахад "Хөрөнгийн зах зээл дээрх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ирэх сарын 7-ны өдөрөөс эхлэн урт хугацаат Засгийн газрын бондыг Монголын хөрөнгийн бирж дээр арилжих шийдвэрийг Сангийн яам гаргасан. Цаашид өрсөлдөөнт горимын болон үнэт цаасаар хамгаалагдсан урт хугацаат бондыг дотоодын хөрөнгийн зах зээл дээр нэвтрүүлэх боломжийг судлаж байгаа” гэв. Одоогоос 5 сарын өмнө буюу 2014 оны арваннэгдүгээр сараас Засгийн газрын богино хугацаат үнэт цаасыг Сангийн яам Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэйгээр арилжах шийдвэрийг гаргасан билээ. Үүний үр дүнд нийт 150 орчим тэрбум төгрөгийн бондын арилжаа биржид явагдсан байна. Харин 20 орчим дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч хөрөнгийн зах зээлд нэмэгдэх боломж нээгджээ.

Дашрамд дурьдахад урт хугацаа гэдэгт 3-5 жилийн хугацааг тусгасан байна.

А.Алтаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top