Оношлогооны цэгүүдийн шинэ байршил

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 28

НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчлэсэн журмын дагуу 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард, 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард, 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө Харин эхний улиралд албан татвар, төлбөрийн төлөвлөгөөний гүйцэтгэл 88-97 хувьтай байгаа аж.

Мөн авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөр хураамжаа төлөх нэг цэгийн үйлчилгээний зарим байршил, цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Smartcar.mn” мэдээллийн системийн хэрэглээг өргөжүүлж, нийслэлд бүртгэлтэй, идэвхтэй тээврийн хэрэгслийн нэгдсэн санг үндэслэн нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Татварын алба авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг онлайн, интернэт, мобайл банкаар шууд төлдөг тогтолцоонд шилжүүлэхээр арилжааны банкуудтай хамтран төлөвлөгөө гарган ажиллаж байна. Одоогоор Улаанбаатар банк оношлогооны цэгүүд дээр байршин үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН
ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ
НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ

Д/д

Дүүргүүд

Байршил

Хугацаа

Цагийн хуваарь

1

Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар

Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд             08.30-17.30

2

БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

БГД-ийн 20 дугаар хороо Хөсөг трейд ХХК-ийн хашаанд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд             08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.00-19.00

3

БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд             08.30-17.30

4

СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр

СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд             08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.00-19.00

5

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс

СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд             08.30-17.30

6

Хан-Уул дүүргийн татварын хэлтэс

ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд             08.30-17.30

7

Баянгол дүүргийн татварын хэлтэс

БГД-ийн  1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд             08.30-17.30

8

Баянзүрх дүүргийн татварын хэлтэс /Иргэд/

БЗД-ийн 26-р хороо ДҮНЖИНГАРАВ худалдааны төв

2015.03.17-05.31

Ажлын өдрүүдэд             09.00-18.00 Амралтын өдрүүдэд 10.00-17.00

9

Баянзүрх дүүргийн татварын хэлтэс /ААНБ, хуулийн этгээд/

 БЗД-ийн 13 дугаар хороо, Татварын хэлтсийн байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд             08.30-17.30

10

Сонгинохайрхан  дүүргийн татварын хэлтэс

СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн төв лабораторийн ард Татварын хэлтсийн  байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд             08.30-17.30

11

Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж  ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим"

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд             08.30-17.30

12

Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс

ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд 

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд             08.30-17.30

13

Налайх дүүргийн татварын хэлтэс

Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд             08.30-17.30

14

Багануур дүүргийн татварын хэлтэс

Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд             08.30-17.30

15

Багахангай дүүргийн татварын хэлтэс

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд

2015.01.01-12.31

Ажлын өдрүүдэд             08.30-17.30

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.17) 2023 оны 03 сарын 15

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай_. ҮНэ: 22 000₮

1  |  0
Top