Ням гарагийн зурхай

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 29

Өнөөдөр аргын тооллын 2015 оны гуравдугаар сарын 29. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн Хаврын дунд шарагчин Туулай сарын 10. Адъяа гараг. Найралт эх одтой, 6 цагаан мэнгэтэй хөх Луу өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 47 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Идэвхгүй хүнд өдөр. Бүх ажилд биеэ барих, болгоомжтой байдал, эрүүл ухаан хэрэгтэй. Ялангуяа муу таних хүмүүстэй харилцах харилцааг багасга. Магадгүй хууралт дайсагнал эсвэл дээрэм тонуул гарч болох юм. Урьдчилан төлөвлөсөн уулзалтыг дараагийн амралтын өдөр болтол хойшлуулах хэрэгтэй. Биеийн байдал эрс муудаж магадгүй учир хүнд хүчир биеийн тэнхээ шаардах ажлаас зайлсхий.


Үхэр (4/20-5/20)

Сонор сэрэмжтэй байх өдөр. Онцгүй мэдээ, таагүй нөхцөл байдлаас болоод ажил хэргийн түншүүдтэйгээ ам муруйж магадгүйг анхаар. Найз нөхдийн дунд ан цав, хагарас үүсэхээс сэргийл. Аливаа сөргөлдөөн, зөрчлөөс зайлсхийж, зөвшилцөхийг урьтал оролд. Тэгвэл бүх зүйл аажмаар хэвэндээ орно. Хайр сэтгэлийн асуудалд өөрчлөлт гарахгүй.


Хамтатгах (5/21-6/21)

Энэ өдрийг бөөгнөрсөн гэр орны жижиг сажиг асуудлуудыг шийдэж өнгөрөөх бололтой. Гэр бүлийн төсөв буюу орлого зарлагад анхаарлаа хандуулах шаардлагатай. Нэмэлт зарлага гарах учраас түүнд эртнээс бэлдэх нь чухал. Өөрийн зардлаа хянах шаардлагатай байна. Таны хийж баигаа зүйлийг ойр дотныхон тань дэмжихгүй учраас тэдэнтэй харилцах харилцаанд маргаантай байдал гарч мэднэ. Хувийн амьдралын хүрээнд маш их сөрөг хандлагууд байгааг од гаригс зааж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Идэвхтэй өдөр. Газар дэлхийтэй ойрхон байхыг одод танд зөвлөж байна. Гүжир гүтгэлэг, сорилт туршилтыг амсаж, залбирал хийж нүглээ наманчилах өдөр. Аливаа хүчин чармайлт тань шаардлагатай үр дүнг авчрахгүй байх магадлалтай. Бусадтай харьцах харилцаагаа багасга. Гаднын шуугиан, хөл үймээн, амьдралын жижиг сажиг асуудлуудаас өөрийгөө чөлөөлөхийг хичээ. Энэ нь танд олон зүйлийг урьдчилан шийдэлгүйгээр дүгнэж цэгнэх боломжийг олгоно. Аадар бороо, аль эсвэл цэлмэг тэнгэр зүүдэлбэл таагүй байдлууд хүлээж байгааг илтгэнэ. Харин нүүж байгаа үүл сайн сайхны тэмдэг.


Арслан (7/23-8/22)   

Амьдралын эрч хүч нэмэгдэх хандлагатай байна. Бүтээлч байдал болон зөн билиг, бэлгийн чадвар нэмэгдэнэ. Энэ өдрийн өнгө таатай байна. Магадгүй таны сайхан сэтгэлийг хэн нэгэн буруугаар үнэлж, таныг өөртөө хэт их итгэлтэй байна гэж тооцно. Хэрвээ та ойр дотны хүмүүст анхаарлаа хандуулвал бүх юм зүгээр болно.


Охин (8/23-9/22)    

Гэр бүлийн сайн муу асуудлаар дүүрэн өдөр болохыг од гарагс амлаж байна. Таныг бүрхсэн өтгөн үүл манан ойрдоо сарнин цэлмэх шинж харагдахгүй байна. Хуримтлагдсан асуудлуудаа түргэн цэгцлэхийг хичээж, мөнгө санхүүгийн тал дээр анхаарлаа сулруулахгүй бай. Эд хөрөнгө, мөнгө санхүүгийн нэмэлт зардал, зарлага таныг хүлээж байгаа тул түүнд эртнээс бэлдэж зардал хэрэглээгээ хумин хяналтандаа байлгах нь дээр байна.


Жинлүүр (9/23-10/22)   

Ирээдүйгээ төлөвлөх өдөр. Ихэнх хүмүүсийн зөн совин идэвхжинэ. Алдаагаа давтахгүй байхыг хичээ, өнгөрснийг маш сайн санаж амьдралаа дүгнэх болно. Та ирээдүйгээ маш гайхалтайгаар төсөөлнө. Сэтгэл санаа бүрэн дүүрэн өөдрөг байна. Өөрийн эрүүл мэндээ анхаараарай.


Хилэнц (10/23-11/21)   

Адал явдалтай өдөр. Өнөөдөр хувь заяаны өөрчлөлт, сонирхолтой уулзалтаар дүүрэн. Ашигтай санал ирвэл ажлын түнштэйгээ хамтран шийд гаргаарай. Өөрөө дур мэдэн хөдөлж болохгүй, эрсдэлтэй. Бусдын зөвлөгөөг сонс, гарах бүх үр дагаврыг тооцоол. Мөн хайр дурлал болон гэр бүлийн харилцаанд тааламжтай өдөр.


Нум (11/22-12/21)    

Хосуудын өдөр. Ураг садан болох мөн хүүхэд олоход таатай өдөр. Илэн далангүй мөн дулаан уур амьсгал таны харилцааг дээшлүүлж өгнө. Хуучны найзууд тань таныг дурсах болно. Гэнэтийн олон зүйлс таныг хүлээж байна Өөрийн хүсэл мөрөөдлөө бодит болго. Болж буй үйл явдалд эрүүл ухаанаар ханд. Аливаа зүйлд толгойгоо алдсаны хэрэггүй.


Матар (12/22-1/19)   

Тааламжгүй өдөр. Өнөөдөр та нэлээд шүүмжлэлтэй тулгарах нь. Өнөөдөр таны эсрэг хүйстэндээ татагдах хандлагаа хянаж тэдэнтэй харьцах харьцаагаа багасгахыг одод сануулж байна. Эс бөгөөс хувийн амьдралд асуудал үүсэх магадлалтай. Мөн найз нөхөд болон хамаатан садантайгаа харьцах харьцаанд сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байгаа юм. Эсрэлдэлтэй ажил хэрэг болон үнэ бүхий худалдаанд бүү татагдаарай.

 


Хумх (1/20-2/18)   

Мөргөлдөөнтэй хүнд өдөр. Эргэн тойрныхон тань танаас зөвшөөрөл авалгүй өөрийн дураар шийдсэнээр муудалцах болно. Хэрэв танд итгэлтэй найзууд байдаг бол сэтгэлээр бүү уна. Тэдний шударга, хайр харамгүй байдал нь таны холын ирээдүйд нөлөөлнө. Гэхдээ асуудлыг маргааш шийдвэрлэн гэж хойш бүү тавь, тайвшрах хэрэггүй. Аливаад ухаантай, шийдэмгий бай. Хэрэв та шүүмжтэй хандвал долоо хоногийн эцсээр спортын талын асуудал мөн гэрээ хэлэлцээр нааштайгаар шийдвэрлэгдэнэ.


Загас (2/19-3/20)

Амралтын өдөр. Эрч хүч авах шинэ эх үүсвэр хайж ол. Худалдан авалт болон анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Магадгүй хууран мэхлэлт эсвэл хий дэмий зүйлд мөнгөө үрэх магадлалтай байна. Захруу явсаны хэрэггүй мөн махан бүтээгдэхүүн хэт их хэрэглэх мөн архи дарс их ууснаас болоод ходоод гэдэс хямарч болзошгүй байна. Ихэнх цаг хугацааг цэвэр агаарт өнгөрөөхийг хичээгээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top