СӨХ-тэй холбоотойгоор иргэдийн гомдлыг сонсоно

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 29

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирдэг өргөдөл, гомдлын 60 хувь нь СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдол байдаг байна. Тухайлбал, байрны зохион байгуулалт муу, лифтний асуудлаа шийддэггүй,иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй мөртлөө байрны мөнгөн дээр илүү мөнгө авдаг зэрэг гомдлууд юм. Эрх ашиг нь зөрчигдсөн иргэдийн тоо өдрөөс өдөрт байгаатай холбоотойгоор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан өчигдрөөс эхлэн хэд хэдэн СӨХ-ийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдийн гомдлыг сонсон ажилласан байна. Харин өнөөдөр 15.00 цагт 24 дүгээр сургууль дээр иргэдтэй уулзаж СӨХ-үүдийн үйл ажиллагааны талаарх санал гомдлыг сонсон ажиллахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top