Иргэн Х: Автобус 9м тоормослож аавыг минь 5м шидсэн байдалтай олдсон

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 29

Одоогоос хэдхэн сарын өмнө буюу 2014 оны 12 сарын 10-ны өдөр зүүн дөрвөн замд нэгэн аймшигт осол гарч байсныг бид мартаагүй. Тэгвэл энэхүү хэргийг одоог хүртэл цагдаагийн байгууллага болон холбогдох газрууд шийдвэрлээгүй бөгөөд уг ослоор харамсалтайгаар амиа алдсан талийгаачийн охин өөрийн фэйсбүүк хуудаснаа ийнхүү бичиж ард иргэдээсээ тусламж зөвөлгөө хүсчээ.

Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая. Би золгүй ослоор амиа алдсан Г.Түмэнбаяр талийгаачийн охин. Манай аав бол эрүүл саруул биетэй, ганц ч удаа эмнэлэгт хэвтэж үзээгүй, архи тамхи огт хэрэглэдэггүй хүн байсан. Энд хүний зөв бурууг шүүхдээ биш гол нь цаашид энэ мэт хайртай дотны хүмүүсээ алдсан хэрэг дахин бүү давтагдаасай, өөр хайран сайхан гэр бүлүүд бүү хохироосой, над шиг хэн нэгэн хүү, охиноо өнчин битгий үлдээгээсэй гэсэндээ энэхүү хэргийн талаар дэлгэж байна. 2014 оны 12 сарын 10-ны өдөр миний хайрт аав зүүн дөрвөн зам дээр зам хөндлөн гарч яваад жуковоос 13-р хороолол орох гэж явсан том оврын 2605 УНЭ дугаартай Тэнүүн дэлгэр ХХК-ны автобусанд дайруулан алтан амиа газар дээрээ алдаж ар гэрийхэн болох бидэнд нөхөж баршгүй том хохирол учирсан билээ. Гэвч энэ хэрэг дээр анхнаасаа л хүчин мөхөсдөж байсан нь үнэн ч зөв шийдэх байх гэж итгэсэндээ өдийг хүртэл явлаа. Гэвч энэ бол худлаа байдаг юм байна. Урд нь ийм хэргийн талаар ямар ч ойлголт байгаагүй хүмүүст дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч нь л боллоо. Дайрсан жолооч Т нь сар гаруйн дараа ганц удаа уулзаад санамсаргүй юм болчихлоо ах нь одоо хууль дүрмийнх нь дагуу явна гэсэн юм яриад л өнгөрсөн. Бид энэ бүгдэд маш хүлээцтэй хандсан. Гэхдээ үнэхээр л хүн чанартай, сэтгэлтэй хүн байсан бол ажил явдалд нь тус болоод л наагуур цаагуур нь явж болно шүү дээ. Одоо хүний амь нас хороочоод хэдхэн сар болж байхад ямар ч хариуцлага хүлээлгүй ажлаа хийж явна. Байцаагч нь хэргийг ганцхан шинжээчийн дүгнэлтээр л шийдээд хэргийг хэрэгсэхгүй болгох гээд прокрорлуу шилжүүлсэн байна. Зүүн дөрвөн замын хяналтын камерын бичлэгийг харахад хэрэг болох үед японы элчингийн хамгаалалттай машинууд 1 минутын өмнө явж өнгөрсөн бөгөөд тэр үед зам ямарч саадгүй чөлөөтэй байсан. Автобус 9м тооромслож аавыг минь 5м шидсэн байдалтай олдсон. Гэтэл шинжээч 28 км/ц хурдтай гэж дүгнэлт хийсэн. Байцаагчын дүгнэлтээр төв зам дээр болсон хэргийг харсан ганц ч гэрч байхгүй, дээр нь камерын бичлэг байхгүй гээд 3 сар өнгөрсний дараа бичлэг устахыг хүлээж байгаад дахин бичлэг шалгах хүсэлтийг явуулсан байсан . Гэтэл харь улсын хэн нэгэн иргэн алтан амиа байтугай халаасан дахь хэдэн төгрөгөө алдахад цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж нэг хоногийн дотор олж өгч байсныг facebook-ээр олон нийтэд цацагдаж байсан. Автобусан дотор 35 зорчигч байсан гэсэн боловч тэр хүмүүсээс дуудаж гэрчийн мэдүүлэг аваагүй. Энэ маягаар их хүн хохирсон байх гэж бодохоор л хайран санагдаад байх юм. Хүний алтан амь гэдэг нөхөж баршгүй үнэ цэнэтэй. Гэтэл одоо хууль тогтоох байгууллагууд хүний амийг өчүүхэн ч төдий бодохоо больжээ. Гэхдээ би хэн нэгэн хүний буруутайг тогтоож торны цаана оруулах гэсэндээ биш. Гарсан хэрэг нь үнэн зөв шийдэгдэхээ больчихсон Монгол юм уу? Мөнгөтэй хүний талд үйлчилдэг болчихсон Цагдаа, Хууль болчихоо юу даа. Яагаад өнөөдөр сайхан явсан миний аав зурагнаас өөр юмгүй болчихсон юм бол. Гэрийн өмөг түшиг болсон сайхан ханиа, аавыгаа алдсан бид элэг эмтэрч, зүрх шимширч, гашуудан сууна. Аавыг минь буцааж өгдөггүй юмаа гэхэд сэтгэл доторх гомдлыг минь сонсох хэн нэгэн байхгүй юм байхдаа. Хариуцлагагүй жолооч нараас болж, олон гэмгүй иргэд хохирсоор байхад нүд нь балай, чих нь дүлий өнгөрөөсөөр байх уу? Монголын хууль хэнд, хаагуур үйлчлээд байна аа? Урд нь ийм хэрэг тохиолдож, иймэрхүү хэргийг шийдэж байсан хүмүүс зөвлөгөө өгч туслаач ээ...

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.143.86) 2015 оны 03 сарын 29

mongold khuuli durem ni uilchlekhguy , khuui durmiig ni sakhiulakh ,khamgaalakh khumuus ni kheeli khakhuulid idegdsen ,iim archaaguy ,zawaan yumyg sonsoji unshikhaar ukheji dald orji sunuusei geji bodokh yum

0  |  0
bataa(114.30.190.90) 2015 оны 03 сарын 29

Mongoliin huuli shuuhiig buheld ni shinchleh heregtei bna haach hariutclaga geech yum alga.turiin ajil hiij tcalin avna deer ni bas avilga geed bayjij guitclee. Hunii ami unegui bolson yum uu.

0  |  0
dendvv yumaa araichd(202.131.226.243) 2015 оны 03 сарын 29

ene arai dendnee taminee awtobusnii jolooch nar yaj ywdag bilee hudulguund soyoltoi zuw bolowson oroldog awtobusnii jolooch bnu ain dendvv haramsaltai yum ene hergiig shiidej uguuchee hereg osol garna bvgd l awtobusnii buruu baidag bizdee heleechee taminee.....

0  |  0
Top