Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 30

09:00 цагт Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн Эрчим хүчний салбар зохицуулах хорооны 19 дүгээр уулзалт "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд болно. Утас: 99773800, 88008516


10:00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордоны танхимд тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт сургалт зохион байгуулна. Утас: 88081985


11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал болно. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн орон нутагт ажилласан тухай мэдээлэл хийнэ. Утас: 70008028, 91912312, 98980404


11:00 цагт Нийтийн тээврийн эрх нь зөрчигдөж байгаа контуктор, жолооч нарын төлөөлөл Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


11:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Уул уурхайн яам, МҮХАҮТ, Ашигт малтмалын газар, “Майнэкс Монголиа”, “Эрдэнэс Монгол”, Экспо Монгол” ХХК-иас хамтран зохион байгуулж буй “Мongolia Mining 2015” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ.


12:00 цагт Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд  хэвлэлийн хурал зарлалаа.  Тэрээр ирэх сарын 6-нд Эверестийг хоёр дахь удаагаа зорих гэж байгаа юм байна.


13:00-17:30 цагт Худалдан авах ажиллагааны газарт “Ерөнхий гэрээ нэвтрүүлсэн сайн туршлага” семинар зохион  байгуулагдана. Утас: 9905100, 70111090


13:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн X төвд нөхөн үржихүйн эрүү мэндийн цогцолбор "Жирэмжний хянаөлтын жишиг эмнэлэг" төслийн нээлт болно. Утас:  94945397, 99106277, 99331024

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top