Өнөөдөр эмч нарын баярын өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 30

Өнөөдөр Олон улсын эмч нарын баярын өдөр. Энэ өдрийг анх АНУ-д 1990 оны гуравдугаар сарын 30-нд “Үндэсний эмч нарын өдөр “болгон тэмдэглэж байжээ. Үүнээс хойш Дэлхийн эмч нарын холбооноос жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг олон улсын эмч нарын өдөр болгон албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. Манай улсад эмч нарын баярын өдрийг угтан “Алтан чагнуур” ёслолын арга хэмжээ болох гэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношлогоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор “Алтан чагнуур” шагналыг олгодог аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top