Жолооны курсийг Хөдөлмөрийн яам хариуцдаг болно

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 30

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийн төсөлд жолоо барих эрх олгохыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хөдөлмөрийн яам мэргэжлийн сургалтыг удирдлага зохицуулалтаар хангах зорилго бүхий төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр заасан байна. Түүнчлэн онолын мэдлэгийг иргэн бие дааж сурч болох, аюулгүй байдлын үүднээс дадлагыг заавал танхим  өгдөг байхаар төсөлд тусгажээ. Мөн цаашлаад эрх сэргээхэд давтан шалгалт өгдөгийг болиулж байгаа гэнэ. Одоогийн мөрдөж байгаа хууль тогтоомжоор тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалт шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагааг Замын цагдаагийн алба эрхлэн хариуцдаг. Энэ нь Замын цагдаагийн албаны үндсэн чиг үүрэгт нийцэхгүй байгаа аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(43.242.243.141) 2015 оны 03 сарын 30

mash zuv, tehgui bol zamiin tsagdaagiikhnii bizness bolson sh te

0  |  0
Top