Ч.Сайханбилэг жижиг үү

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 30

Шийдлийн Засгийн газрын тэргүүнийг хүмүүс бие биеэсээ ийн асууж  харагдана. Монголчууд төрийн гурван өндөрлөг хэмээн ярилцдаг. Тийм  өндөрлөгт гарсан хүнийг томоор харахыг хичээдэг нь тодорхой. Тэр  гурван өндөрлөгийн нэг нь Ч.Сайханбилэг. Засаг толгойлсны 100 хоног нь саяхан тохиолоо. Уламжлал ёсоор бол энэ 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж танилцуулдаг. Салбар салбараараа хийсэн ажлаа нийтэд хүргэдэг дэг жаягтай явж ирсэн.

Харин энэ удаад тэгсэнгүй. Чимээ аниргүй өнгөрлөө. Яагаад ч юм иргэд энэ 100 хоногт их ач холбогдол өгөөд сурчихаж.  Гараа ямар байна, бариа нь тийм гэсэн  сэтгэхүй бидний дунд бий. Ийм өнцгөөр хардаг нь массын нэг хэмжүүр мөн. Ямартай ч 100 хоногоороо Ерөнхий сайд маань олны өмнө итгэл төгс гарсангүй. Тэр нэг л чимээ аниргүй нам гүймхэн байна. Долоо хоногт нэг хуралддаг Засгийн газрын хуралдаанаас л иргэд арга ядсан хүлээлтдээ хариу эрж байна. Улс орны байдал уруудаж, 2017 онд улс, үндэстнээрээ дампуурах сануулгатай  ард түмэн амар жимэр, айван тайван байж чадна гэж үү. Засгийн газрын тэргүүнээр сонгогдоод парламентын танхимд хэлсэн үг, дараа нь Монгол улс орших эс оршихуйн зааг дээр байгааг сануулсан түгшүүр, эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэсэн олон давталттай зорилт, аль болох түргэн гэсэн цаг хугацааны ганцхан хэмжүүр энэ бүхэн нь хаачив. Өнөөх бүсээ чангалах, төрийн тансаг хэрэглээг бууруулах уриа дуудлага хаашаа замхарч хад мөргөв.

Ерөнхий сайдын эх оронч энэ санаачлагууд нь УИХ дээр бүгд унасан. Түүний жижиг харагдах эхний шалтгаан энэ болсон байж магадгүй.

Тэр Ерөнхий сайд болуутаа ард түмнээрээ оролдож эхэлсэн. Хамгийн түрүүнд алдарт эхчүүдэд  жилдээ нэг удаа олгодог хэдэн төгрөг, хүүхдийн мөнгө, прусс машины татвар, эмнэлгүүдийн эмийн мөнгө,  оюутны тэтгэлэг, төрийн албан хаагчдын тэтгэвэртээ гарахдаа авдаг урамшуулал зэргийг гоочилж хасаж танахаар төлөвлөсөн. Тэр ч байтугай эхнэр хүүхнүүд  хэрэгтэй цагт эх орондоо ээмэг бөгжөө хандивладаг бусдын жишгийг сануулахаа мартаагүй. Гэхдээ энэ бүхнийг нь буруутгахаас илүүтэй үүнээс цааш харж чадаагүйд нь иргэд тухайн үед бухимдалтай байсан билээ. Өндөрт гарсан хүн холын бараа харахын оронд хормой бэлээ хараад байвал хэн ч ундууцна биз дээ. Ерөнхий сайдын эх оронч энэ санаачлагууд нь УИХ дээр бүгд унасан. Түүний жижиг харагдах эхний шалтгаан энэ болсон байж магадгүй.

Дараа нь тэрбээр телевизийн ярилцлагад орох үеэрээ уул уурхайгаа ашиглах эсвэл гамнаж хэмнэж эдийн засгийн засгаа тогтворжуулах нэгдмэл асуудлыг салгаж санал авахаа мэдэгдсэн. Аль алинаас нь татгалзах аргагүй, асууж лавлаад байх хэрэггүй ойлгомжтой бөгөөд  хэлж сануулж, хийж хэрэгжүүлсээр л ирсэн хувилбарууд. Энэ байтугайг санаачилж хэрэгжүүлэх эрх мэдэл нь Засгийн газарт буй. Шинэ содон бөгөөд шийдэл нь оновчтой, эдийн засгийн үр ашигтай, эргээд эх орны амьдралыг байнга тэтгэж байх ийм хөшүүрэг,  бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн оронд урьдах үеийн үлдэгдэл, шийдэл дээр л эргэлдэж эхэлсэн нь түүнийг “том” харагдуулахгүй байна.

Саяхан хамтрагч намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Засгийн газар ажиллаж эхлээд дөнгөж зуу хонох гэж байна. Дүгнэхэд арай эрт байна. Олон л юм төлөвлөсөн байх. Гэхдээ аливаа юманд харагдах өнгө их чухал. Би бол хэтэрхий жижиг юманд хэт их оролцоодд байна уу даа. Агуулга руугаа орохгүй тойрч гүйгээд байна уу гэж харж байгаа. Улс орны ачааг үүрч яваа Ерөнхий сайд бол том зургаа харж явах ёстой болохоос аар саархан албан тушаалын томилгоо тойруулж, цагийн зүүг нааш цааш хөдөлгөх зэргээр хэт жижиг л байх шиг” хэмээжээ. Хамтрагч  намынх нь эрх тушаалтан  хүртэл  түүнийг ийнхүү “Хэт жижиг байх шиг” гэж тодотгожээ.  Үнэхээр ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайдыг цагийн зүү урагшлуулахаас хэтэрсэнгүй хэмээн шүүмжилж байгаа.

Сар гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад Засгийн газар  Эдийн засгийн хүндрэлдээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө дөнгөж өнөөдөр л хурлаараа хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Ч.Сайханбилэгийг телевизийн шууд нэвтрүүлэгт орох үеэр нэгэн үзэгч  шийдэмгий хүчтэй байхыг сануулсан нь бий. Түүний гаргасан хэд хэдэн шийдвэр хэрэгжихгүй байгаа. Тухайлбал, төрийн байгууллагуудын жийпийг хурааж төвлөрүүлэх үүрэг аль эрт өгөгдсөн ч гарын таван хуруунд багтахаар хэдхэн газар энэ шийдвэрийг нь хэрэгжүүлээд байгаа гэсэн мэдээлэл явж байна. Олон орлогч, зөвлөхүүдийг цөөлөх шийдвэр бас бий. Цөөрсөн эсэх нь тодорхойгүй. Ил харагдахаас л лав нийслэл зургаан орлогчтойгоо ажиллаж байна. Ингэхээр дүүргүүд нь мөн л гурав гурван орлогчтойгоо байгаа байх.

УИХ-ын намрын чуулган хоног сунган байж Эдийн Засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөөний тогтоолын төслийг хэлэлцэж баталсан. Тэр нь бүр цагаан сараас өмнө шүү дээ. Тэр цагаас хойш сар гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад Засгийн газар  Эдийн засгийн хүндрэлдээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө дөнгөж өнөөдөр л хурлаараа хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Энэ мөнөөх “Аль болох хурдан” гэсэн  цаг хугацааных нь хэмжүүртэй хэр дүйцэж байгааг хэлэхэд хэцүү л байна.

Хэн нь хэн байсны хэмжүүр бол хийж бүтээсэн нь. Ч.Сайханбилэг Ерөнххий сайдын хувьд  том, жижиг байсныг үлдэх үр дүн нь илүү тодотгох байх. 

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(183.81.169.22) 2015 оны 03 сарын 31

Saihanbileg jijgees jijig blgui yahavde. AN amarjargaliigaa yurunhii said bolgoson bsan bol arai deer bsiin. Uneheer bolovson huchin muutai nam. Dahij ed nart sanalaa uguh teneguud bh vide.

0  |  0
IRGEN(219.107.88.158) 2015 оны 03 сарын 31

UUL NI HALAMJIIG TANAH NI ERUUL SETGELGEE HORMOI HOTOO HARSAN HEREG BISHELDEE SETGUULCH YOR NI MONGOLCHUUD MEDEHGUI BAIJ TSETSERHEH DURTAI HUMUUS SHUU. ERUOPIIN HOLBOONII TOLGOINII OVCHIN BOLOOD BAIGAA GREECE HALAMJAAS BOLOOD ODOO HURTEL 240 TERBUM DOLLARAAS ZEEL TUSLAMJ AVSAN HERNEE ONDIIJ CHADAHGUI BAISHD. HALAMJ GEDEG CHINE IRGEDIIGEE ORSOLDOH CHADVARGUI BOLGODOG 1 TORLIIN HAR TAMHI SHIG UILCHILDEG ED! ODOO CH GESEN MONGOLD EHNEESEE HARAGDAAD EHELSEN YADUU HERNEE BARILGIIN AJIL GOLOOD HAR AJIL GEED GOLOOD HIIH HUN OLDOHOO BAISAN.

0  |  0
zochin(103.26.195.154) 2015 оны 03 сарын 30

AN-n zasgiin ued huuli durem heregjihgui, 16 oni songuuli hurtel eh ornoo bitgii zarchihaasai l gej zalbirch baizgaaya. 16 ond AN- n luivarchdaas negiig ch songoj bolohgui,

0  |  0
nyamaa(112.72.13.63) 2015 оны 03 сарын 30

chadnaa chadna

0  |  0
би монгол(103.10.197.130) 2015 оны 03 сарын 30

гайгүй гайгүй юм хийгээд л байгаа ер бол шийдвэрүүд нь зөв санагдаг

0  |  0
9999(108.59.8.208) 2015 оны 03 сарын 30

ypontoi mash tom gereee hiisen ochnoon olon jil yrigdahas oor yumgui l bsn hunii hiisen hiih gej bgag ni uneleech shuilen dans ni ch gesen mash zow shiidel baisan

zochin(103.10.199.34) 2015 оны 03 сарын 30

huniig muulah geed argaa ydtsan l hunii bichsen yu bna ochnoon l yum herendee l hiigeed bgaa [-X

0  |  0
Зочин(103.26.195.38) 2015 оны 03 сарын 30

Өмнө Засгийн газрын үлдээсэн буруу хандлагууд саад болоод байна. Хямралын даван гарах төлөвлөгөө хэрэггүй ээ, зүгээр байгаа ш дээ, ингээд үргэлжлүүлж ажиллаад гарчихна гэж. Харин МАН-ынхан нь шахаж байж нэг төлөвлөгөө гаргаж байх шиг байна даа. Бас юу гэж хүнд, хурц байдлаа зөөлөлсөн бол доо. Бодит уналт, ойр дампуурдыг байгаагаар нь үнэлж/нэрээ бодолгүй, ард түмнээ бодоод/ оновчтой, далайцтай арга хэмжээ хэрэгжүүлмээр байна шүү дээ.

0  |  0
Батаа(83.136.60.177) 2015 оны 03 сарын 30

одоо 4 сар болоод байна. ид бүтээн байгуулалт эхлэх цаг ЗГ одоо яг юу хийхийг харж сууя одоо чинь шийдээд өгдөг ШЗГ-тай болсон ш дээ амжилт

0  |  0
Эерэг(213.153.47.200) 2015 оны 03 сарын 30

Та нар сайн бодоод хараад үз дээ Ч.Сайханбилэгийн ЗГ бөгөөд 100 хоног. өвөл эхэлсэн бүтээн байгуулалт эхлүүлэх боломж тааруу мөн хямралын үед юм хийхэд хэцүү л байгаа байх зүгээр л муулах гээд байх юм бдилхан хямарч байж нэгнийгээ битгий доожойл харин дэмжээд дэмнээд явах байтал...

0  |  0
шижир(177.67.82.206) 2015 оны 03 сарын 30

Ер нь тэр төлөвлөгөө төсөвүүдийг гүүглээс хайгаад үзвэл гараад ирнэ харин дэмжих нөхөд ховор байгаа. манайхан дээшээ гарсан нэгнийгээ өрсөлдөг гэж хардагаа больцгооё

0  |  0
ганаа(177.67.82.206) 2015 оны 03 сарын 30

Тэлж, тэтгэж чадах бүхнээрээ дэмжье гэсэн. чадах бүх л арга замуудыг хайж эрэлхийлж байгаа залуу сайд

0  |  0
зочин(177.67.82.39) 2015 оны 03 сарын 30

-Эдийн засаг хүндрэл доройтлынхоо зам руу орчихсон байх Тэр хүндрэлийн гол шалтгааныг ТӨЛБӨРИЙН ТЭНЦЛИЙН АЛДАГДАЛ буюу төсөвтэй шууд холбоотой гэдэг онош тавьсан гэж сайн сайн юм хийж байгаа хүн

0  |  0
нэр(177.67.82.206) 2015 оны 03 сарын 30

Шийдлийн засгийн газар байгуулагдсан цаг хугацааг эргээд нэг хараарай байгуулагдсан байгуулагдахаас өмнө гээд нилээн л өөрчлөлт орсон байгаа даа

0  |  0
Munhaguud ovogtoi ES(123.121.200.103) 2015 оны 03 сарын 30

Saihan shinechilj baina oo. Elbegdorj ni delhiigeer neg heren tenej hudlaa tomrood l Saihanbileg, Bat-Uul 2 ni toroh emnelguuded shine ner hairlaad l heden arvan jiliin omno burhan bolson tuuhet humuusiig hoshoonii buuriig selgeed l ooooroor buteen baiguulalt hiihed tolgoi ni hurehgui yum chini oor yaah bilee dee.bolj baina bolj baina.

Elbegdorj(123.121.200.103) 2015 оны 03 сарын 30

Hoorhii doo. Munhag munagiin l hargai l daa.Ene Saihanbileg ni alban tushaaliin dond gun hordoj, chadahgui, i hurehgui baij huzuu seerniihee mahiig barj baijh gej dee. hoorhii doo munhaglal cvh mon hutsuu yum daa

iren guai unelgee(123.121.200.103) 2015 оны 03 сарын 30

Za Saihanbileg ih yum hiisen sain huu baijee geed bodieo. Tegvel ami amidral zalguulsdag tog, hashguidej,noen nogoo hadand garch bur 2000 tog hurch dagaldaad yuan 322 garsan ni Saihanbilegiin sain ajilasnii ur dun bolj baina uu daa?! Sain gej uzej baigaa bol dollor yun tdaashid nileed hurdtai osgoh bolj bain uu?! ....?

иргэн(177.67.82.206) 2015 оны 03 сарын 30

хүмүүс бичхээсээ өмнө бодож бх хэрэгтэйл дээ яг үнэндээ юу хийгээд яагаад бгааг нь мэдэхгүй бж зохиож бичихдээ сайн юмаа

0  |  0
иргэн (177.67.82.206) 2015 оны 03 сарын 30

миний бодлоор ихл юм хийж санаачилж байгаа хүү дээ. хүний хийсэн зүйлийг ярихаасаа өмнө хийгээгүй гэж ярих дуртай улс даа бид чинь

0  |  0
Mongoliin tuluu zurh(202.70.38.186) 2015 оны 03 сарын 30

Uls orond suv bodlogo zuv shiidver zuv setgel baihad yaj hugjij bayan tansag amidarch boldgiig gantshan neftiin bayalagtai ornii suuliin 20 hon jiliin usrengui hugjluus harj bolj bn daa ug ni Delhii ter chigeeree Dubai dubai gej bn Tegehed bidend alt mungu zes nuurs huder tumur nefti geed bugd baina Yagaad hugjihgui baigaa ni iv il tod yum bishuu Bid iim setgelgui archaagui huvalz shig zuvhun uursdiiguu bodson tegeed erliiz hurliizuudiig tolgoi deeree zalchihaad saihan amidral hugjil yariad estoi nuguu buhiin doodohiig harj uneg turj uhehiin ulger bolno Uurchluh temtseh bosoh

0  |  0
зочин(202.179.11.70) 2015 оны 03 сарын 30

юу ч хийгээгүй, ард түмнээ гөлөрлүүлээд, гайхашруулаад, цөхөрлийн байдалд оруулсан

0  |  0
Top