“Консьерж” үйлчилгээ бүрэн утгаараа Монголд хэрэгжиж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 30

“Цаг бол алт” хэмээх хэлц үг өнөө цагт бүрэн биелэлээ олоод буй. Хүмүүс цаг нартай уралдаж ажил, амралтаа зохицуулж гэр бүлдээ илүүтэй цаг гаргахыг эрхэмлэж байна. Тиймээс ч барууны оршин суугчид амьдарч байгаа байрандаа, зочид буудалдаа, тэрчлэн ажлын байрандаа ч хүргэлтийн үйлчилгээг ашигладаг. Цэвэр итгэлцэл дээр тогтдог “Консьерж” хэмээх үйлчилгээ нь дундад зууны үеийн Францын хөлсний элч, төлөөлөгчдөөс эхлэлтэй гэдэг. Орчин цагийн ажил хэрэгч хүмүүс гэртээ амрахын сацуу хүнсний бүтээгдэхүүн, шуудан, хэвлэлээ гэртээ хүргүүлэх, хувцсыг нь химийн цэвэрлэгээнд өгөх хүргэх боломжтой. Өөрөөр хэлбэл, уг үйлчилгээний ажилтнууд таны өмнөөс энэ бүгдийг цуглуулж, гэрт тань хүргэнэ. Яг л зочид буудлын үйлчилгээ авахтай адил юм.

АНУ, Европын өндөр хөгжилтэй орнуудын тансаг зэрэглэлийн хорооллуудад “Консьерж” үйлчилгээ бүрэн нэвтэрсэн байдаг. Та дуудлага өгөхөд л хангалттай. Ихэвчлэн, дэлгүүр хоршоо, ойр зуурын хэрэглээний бүтээгдэхүүн, хэрэгцээндээ цаг гаргах боломж, бололцоо багатай хүмүүс энэ үйлчилгээг ашиглах нь олонтаа. Тиймээс ч “Консьерж” нь элит зэрэглэлийн хорооллуудад байх ёстой үйлчилгээ гэх бичигдээгүй хууль бий болоод байна. Тэгвэл Монголд 2000-аад оны эхээр тансаг зэрэглэлийн хорооллуудад эл үйлчилгээ нэвтэрч эхэлсэн юм. Гэхдээ барууныхнаас ялгаатай нь тухайн үед хотхон, хороололд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, хими цэвэрлэгээ гэх мэт үйлчилгээний газрууд бие дааж, оршин суугчдадаа үйлчлэх болсон юм. Өөрөөр хэлбэл, хотхон хорооллын зүгээс ийм үйлчилгээ үзүүлдэггүй байв. Харин саяхнаас “Жардин резиденс” хотхон оршин суугчдадаа зориулан цогц “Консьерж” үйлчилгээ нэвтрүүлэх болсон нь Монголын орон сууцны салбарт шинэлэг алхам болов. Цогц үйлчилгээнд нь гадаад, дотоодын хэвлэл захиалга, хүнсний бүтээгдэхүүний авч хүргэж өгөх, хими цэвэрлэгээ, гэрийн тэжээвэр амьтныг салхилуулах, автомашиныг нь зогсоолд байрлуулах, автомашины угаалга багтсан аж.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top